Зөвлөгөө

Хүний биеийн талаар 5 сонирхолтой баримт

5

1. Хүний хоолойд тээглэдэг давслаг зүйл юу вэ?

Заримдаа хүний хоолойд давслаг тунгалаг зүйл тээглэдэг. Энэ нь хүний үхсэн эс гэнэ. Хүний биед хэрэггүй болон хамарны нүхээр орж ирсэн эдүүд бөөгнөрөн тунгалаг шингэн болж хувирдаг байна.

2. Дасгал хийсний дараа хүний булчин яагаад булардаг вэ?

Хүний булчингийн эсдүүд байнгийн хөдөлгөөнд оролгүй удсанаас болж хөдөлгөөн нь удааширдаг байна. Мөн хүний булчингийн эсүүд огцом биеийн хүчний ажил хийхэд эсдүүд хүчилтөрөгчөөр дутан ажиллагаа нь удааширдаг байна. Биеийн хүчний ажлын дараа булчин өвддөг нь огцом ажиллагаанд орсон эсүүд эргэн унталтын байдалд ордог болох нь эрдэмтдийн шинжилгээгээр нотлогджээ.

3. Энгийн хүний гэдэс ойролцоогоор 100 тэрбум бактер агуулдаг

Нас биед хүрсэн энгийн хүний гэдэс ойролцоогоор 100 тэрбум бактер агуулдаг байна. Энэ нь хүний биеийг бүтээж буй эсүүдээс 10 дахин их байгаа юм. Энэхүү тоо баримтыг Герман, Хятад, Испани, Дани болон Их Британи зэрэг улсуудын анагаахын эрдэмтэд судалгаагаар гаргасан гэнэ. Гэсэн ч эдгээр бактериуд нь хүний биед хор нөлөөгүй бөгөөд харин ч эсэргээрээ хоол боловсруулах, витамины шингэлт болон бусад зүйлд хэрэглэгддэг байна.

4. Хүний хэлэнд амт амтлах хэсэгчилсэн зааг байдаггүй

Хүний хэл олон төрлийн амтыг амтлах чадвартай байдаг ч тэдгээр нь хэлний үзүүр, гол хэсэг болон уг хэсгээс хамаарч амт нь өөрчлөгддөггүй гэнэ. Германы эрдэмтэн Д.П.Ханиг нь 1991 онд сонинд өгсөн “Хэлний цаас” гэх нийтлэлдээ “Хүний хэлэнд амт амтлах хэсэгчилсэн зааг байдаггүй. Харин хүмүүс юмыг амсахдаа хэлнийхээ үзүүрээр хүрдэг нь эргүүлж гаргах үед амт нь үлддэггүй болохоор” гэсэн байдаг.

5. Хүнд 5-аас илүү мэдрэхүй байгаа

Өдгөөг хүртэл хүн амтлах, харах, сонсох, хүрэх, үнэрлэх гэсэн таван мэдрэхүй байдаг гэсэн ухагдахуунтай байгаа. Гэсэн ч эрдэмтэд үүнийг үгүйсгэсэн байна. Хүнд 5-аас илүү мэдрэхүй байгаа гэдгийг хэлжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хүн халуураад, толгой өвдөж, бие сульдах үед урьд өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг олж нээх тохиолдол олонтаа тохиолддог гэнэ.

Trendy.mn™

Хорвоод мэндлэх эрхийг сая сая хүүхдэд олгосон зураг

Previous article

Дуут дохио, хийн сигналь нийслэлийн иргэдийн сэтгэц мэдрэлд нөлөөлж байна

Next article

You may also like

5 Comments

  1. Like!! Great article post.Really thank you! Really Cool.

  2. I like the valuable information you provide in your articles.

  3. Good one! Interesting article over here. It’s pretty worth enough for me.

  4. Thanks so much for the blog post.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.