Лайфстайл

Дуут дохио, хийн сигналь нийслэлийн иргэдийн сэтгэц мэдрэлд нөлөөлж байна

5

Дуут дохиог зөвхөн дараах хоёр тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрдөг. Үүнд: зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэд түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.

Харин нийслэл Улаанбаатар хотод дуут дохио гэдэг жолооч нарын уураа гаргах хэрэгсэл, гарааж онгойлгох “түлхүүр”, хаалга онгойлгох “товшуур”, нэгнийгээ дуудах дуудлага мэтээр хэрэглэгдэх болжээ.

Шөнө дөлөөр ирчихээд байрныхаа гадаах хашааны хаалгыг онгойлгох гэж манаачийг дуудан дуут дохиогоо завсаргүй хангинуулах бүдүүлэг нэгэн бараг хороолол бүрт л байдаг биз. Тэрээр шөнийн харанхуйд унтаж амарч буй нялх хүүхэд, хөгшин настан ер нь хэдэн зуун хүн тэр хороололд байгаа гэдгийг тоох ч үгүй. Ёстой өнөө япон бүсгүйн бичсэн шиг “тархины тураал” хэмээн нэрлүүштэй ийм мэт нөхдүүдээс болж бүтэн хороолол даяараа шөнө сэрж бухимдацгаана.

Шинээр орон сууц худалдан авах гэж байгаа нэгэндээ хотынхон “зам руу харсан цонхтой байшин битгий аваарай” гэж захина. Учир нь замын хөдөлгөөнд оролцож буй автомашины жолооч нарын уур бухимдлын илэрхийлэл болсон дуут дохио танай гэр бүлийнхэнд амар заяа үзүүлнэ гэж үгүй.

Хөлгийн жолоо атгагсад ийнхүү дуут дохиог хэт замбараагүй хэрэглэснээс тэртэй тэргүй стресс нь ихэдсэн хотынхныг галзууруулах дөхөж байна.

Гэтэл жирийн автомашины дуут дохионы хажуугаар хийн сигналь хэрэглэдэг автомашинууд цөөнгүй. Автобусны буудал дээр зогсох иргэдийг айж цочиж, цус харватал нь сигналиа хангинуулах автобусны жолооч хийсэн үйлдлээрээ харин ч бахархаад байх шиг.

Замын цагдаагийн газраас “Хийн дуут дохио” гэсэн удирдамж боловсруулан энэ аяныг наймдугаар сарын 28-наас эхлүүлэн 14 хоногийн хугацаанд үргэлжлүүлэхээр шалгалтыг хийсэн.

Шалгалтаар нийтийн тээврийн 23 аж ахуйн нэгжүүдэд хийн дуут дохиог хэрэглэхгүй байхыг сануулсан шаардлагыг хүргүүлжээ. Шаардлагын хариуд 10 гаруй нь ашиглахаа больж, жолооч нартаа сургалт явуулан, баталгааны гарыг үсэг бүхий албан бичгийг буцаан ирүүлжээ. Ер нь энэ аян байнга явагддаг, цаашид ч үргэлжилсээр байх болно гэдгийг ЗЦГ-ын хошууч н.Энхбат ярьж байна.

Нийтийн тээврийн автобусны хийн дуут дохионы ашиглалт дээр сүүлийн үед ихээр нэмэгдэж буй нэг зүйл бол барилгынхан. Хэл амаар дүүрэн байдаг энэ салбарт ашиглагддаг том оврын болон тусгай зориулалтын автомашинууд нь хийн сигналийг ихээр хэрэглэх болсон. Орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг тэдгээр автомашины жолооч нар ямар ч шаардлагагүй нөхцөлд ч хийн сигналиа чарлуулан охид бүсгүйчүүдийг айлгаж цочоон бах таваа ханган инээн баясаж суух нь харагдана. Энэ мэт замбараагүй бүдүүлэг хүмүүсийн үйлдэл гэртээ ч амар амгалан амьдрах нөхцлийг нийслэлийн иргэдэд олгохгүй нь.

Хийн дуут дохио нь бага насны хүүхэд болон нярай хүүхдүүдийн хувьд тархи сэтгэхүйд нь нөлөөлж тухайн хүүхэд унаж, татдаг эмгэгтэй болох, өндөр настнууд, даралт ихтэй, зүрх муутай болон жирэмсэн эхчүүдэд цус харвах, зүрх хаагдах зэрэг аюулыг ч учруулах өндөр магадлалтай аж.

Фэйсбүүк дэх “Mommy central” гэх 13 мянга гаруй гишүүнтэй бүлгийн ээжүүд нялх хүүхдүүд нь тайван унтаж байхад нь сигналь байнга цочоож сэрээж, уйлуулж байгаа нь сэтгэцэд нь нөлөөлөх вий хэмээн зовинож энэ талаарх дуу хоолойгоо Замын цагдаагийн газарт хүргэе ч хэмээн нэлээд хэдэн удаа ярилцаж байсан удаатай.

Сэтгэлгүй, амиа хоохойлсон, бусдыг боддоггүй жолооч нарын эрх мэдэлд байдаг энэхүү дуут дохиог дүрмэнд заасных нь дагуу ашигладаг болгосон тэр цагт л иргэд амар тайван амьдрах бололтой. Гэвч тэр цаг хэзээ вэ гэдэг асуултын хариулт тун бүрхэг байна.

Trendy.mn™

Хүний биеийн талаар 5 сонирхолтой баримт

Previous article

Эхнэрээ чимээгүйхэн хөнөөж байдаг эрчүүдийн үйлдлүүд

Next article

You may also like

5 Comments

  1. Like!! Great article post.Really thank you! Really Cool.

  2. Thanks for fantastic info I was looking for this info for my mission.

  3. Thanks so much for the blog post.

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.