Зөвлөгөө

Эхнэрээ чимээгүйхэн хөнөөж байдаг эрчүүдийн үйлдлүүд

5

Хайр сэтгэлийн харилцаа гэдэг цэцэг шиг, өдөр бүр тордож, усалж байх хэрэгтэй. Эс бөгөөс гандаж, хатдаг. Жижигхэн үйлдэл хүртэл хайрыг ноцоож эсвэл унтрааж чадна. Яг үнэндээ, бүх зүйл тэр жижигхэн, чухал биш мэт санагддаг үйлдлүүдээс хамгийн их шалтгаалдаг.

Зарим эмэгтэйчүүд нөхөр нь тэдэнд анхаарал тавихаа больсныг мэдэрдэг ч, юу ч хэлдэггүй. Энэ маш аюултай. Ийм нөхцөл байдал үүссэн үед арга хэмжээ авахгүй өнгөрвөл харилцаа тань удаанаар мөхөх болно.

Нөхрүүдээ, таны хийсэн зарим үйлдэл эхнэрийг тань гомдоож байдаг. Хэрэв эхнэр тань анх гэрлэж байсан үеийнхээсээ тэс өөр хүн болсон бол та доор дурьдагдсан үйлдлүүдийг хийдэг байж магадгүй юм. Оройтоогүй байгаа дээрээ ухаараарай.

АНХААРАЛ БАГА ТАВЬДАГ

Эхнэр тань таныг ажил ихтэй, үүрэг хариуцлага өндөртэй хүн гэдгийг сайн мэднэ. Тэр ч мөн адил завгүй хүн. Гэхдээ орой гэртээ ирээд таныг хамт сууж, ярилцах багахан цаг гаргах болов уу хэмээн найдаж байдаг. Эхнэр тань зурагт, видео тоглоом эсвэл гар утастай чинь өрсөлдөж, цагаас тань хумслахыг хүсэхгүй. Түүнд зүгээр л таны анхаарал, халамж хэрэгтэй. Эхнэр тань таны амьдралын хамгийн чухал хүн биш гэж үү? Үйлдлээрээ үүнийг нотлох хэрэгтэй.

МАГТДАГГҮЙ

Эмэгтэй хүн нөхрөөсөө магтал сонсох дуртай. Тэр өөрийгөө бусдад хайрлагддаг, онцгой хүн гэдгээ мэдэрч байдаг юм. Иймд магтаалын үгийг эхнэрээсээ бүү харамла. Түүнд таны гайхшралыг төрүүлдэг зан чанар байж л таараа. Хоёулахнаа байхдаа ч магт, гэр бүл, хамаатан саднуудын дэргэд ч магт. Хүүхдүүд ч гэсэн аав нь ээжийг нь хэр их үнэлдэгийг мэддэг байх ёстой.

БОЛЗООНД УРЬДАГГҮЙ

Хосууд хуримаа хийснийхээ дараа ч, хүүхэдтэй болсныхоо дараа ч гэсэн болзоонд явж байх хэрэгтэй. Зөвхөн та 2-т зориулсан онцгой үдэшийг зохион байгуулж, тэр цагийг зөвхөн хоёр биендээ зориулаарай.

ХЭТ ИХ ШҮҮМЖИЛДЭГ

Хамтын амьдрал гэдэг бие биеийнхээ сайныг ч, саарыг ч мэдэх боломж олгодог. Гэхдээ мэдлээ гээд хоёр биенээ байнга шүүмжлээд байх хэрэггүй. Хүн зөвхөн шүүмжлэл сонссоноор өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, арчаагүй, олхиогүй юм шиг санагдаж эхэлдэг. Төгс хүн гэж байдаггүй шүү дээ. Эхнэрээ шүүмжлэхийн оронд өөрийнхөө сул тал дээр анхаарч, хамтдаа өсөн дэвжихэд тэмүүлээрэй.

БУСАДТАЙ ХАРЬЦУУЛДАГ

Та эхнэрээ хэн нэгэнтэй харьцуулдаг уу? Хэзээ ч, хэнтэй ч харьцуулж болохгүй! Гаднаа ил гаргахгүй ч, дотроо гомдож, шаналж байдаг юм шүү.

Trendy.mn™

Дуут дохио, хийн сигналь нийслэлийн иргэдийн сэтгэц мэдрэлд нөлөөлж байна

Previous article

Охидтой ээжүүд заавал уншаарай

Next article

You may also like

5 Comments

  1. Wonderful post! We will be linking to this great content on our website.
    Keep up the great writing.

  2. When some one searches for his vital thing, thus he/she desires to be available that in detail, therefore that thing is maintained over here.
    adreamoftrains website hosting companies

  3. Good day! I could have sworn I’ve visited this blog before but after looking at many of the posts I realized it’s new to me.
    Regardless, I’m definitely pleased I came across it and
    I’ll be book-marking it and checking back often! 3gqLYTc
    cheap flights

  4. Hi would you mind sharing which blog platform you’re working with?
    I’m planning to start my own blog in the near future
    but I’m having a difficult time selecting between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal.
    The reason I ask is because your design and style
    seems different then most blogs and I’m looking for something unique.
    P.S Apologies for getting off-topic but I had to ask!
    cheap flights y2yxvvfw

  5. Pretty nice post. I just stumbled upon your weblog and wished to
    mention that I’ve truly loved browsing your blog posts.
    In any case I will be subscribing in your rss feed and I hope you write
    once more very soon!

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.