Нүүр хуудас Кино Бидний дуртай супер баатруудын кинонд тоглохоор анх сонгогдсон жүжигчид

Бидний дуртай супер баатруудын кинонд тоглохоор анх сонгогдсон жүжигчид

Бид Төмөр хүний дүрийг Роберт Дауни, Волверайны дүрд Хью Жекманээс өөр жүжигчнээр төсөөлөхөд үнэхээр хэцүү. Гэхдээ эдгээр алдартай супер баатруудын дүрд өөр жүжигчид тоглох магадлалтай байсан гэнэ шүү.

1. Глактикийн хамгаалагч, Таносын охин Гаморагийн дүрд Жина Карано тоглох гэж байсан байна.

2. Эрчүүдийг хуйлруулагч Гал Гадот буюу Гайхамшигт эмэгтэй түүний оронд Жэйми Александр тоглосон бол ямар байх байсан бол.

3. Глактикийн хамгаалагч, хошин шогийн мэдрэмж өндөртэй сүйтгэгч Дракс-ийн дүрд Исаиа Мустафа.

4. X-хүмүүсийн ахлагч багш Профессор Х-н дүрд Теренс Стамп.

5. Авенжерс, шидтэн, time-stone-ий хамгаалагч Доктор Странжийн дүрд Жоакин Финикс.

6. Тэнэгдүү ч гэсэн зоригтой Стар-Лордын дүрд Жозеф Гордон-Левитт.

7. Алдарт Локигийн дүрийг Том Хиддлестонгүйгээр төсөөлөхөд бэрх ч Жим Керри тоглох магадлалтай байжээ.

8. Төмөр хүнийн Роберт Дауни Жр-гүйгээр хэн төсөөлөх билээ. Гэхдээ түүний оронд Том Круз тоглосон бол хэрхэх байсан бол.

9. Х-хүмүүс Шуургын дүрд Анжела Бассетт.

10. Асгардын хаан, өшөө авагч, глактикийн хамгаалагч, аянгын буран Торын дүрд Чаннин Татум тоглосон бол хүмүүс хэрхэн хүлээн авах байсан бол.

trendy.mn™