Нүүр хуудас Кино Өөр киноноос хуулсан алдартай 7 киноны дүр

Өөр киноноос хуулсан алдартай 7 киноны дүр

Заримдаа кино эсвэл хүүхэлдэй үзэх үед тэр дүрийг өмнө нь хаа нэгтэй харж байсан мэт санагддаг.

Цагаан арслан Кимба VS Араатны хаан арслан

Цагаан арслан Кимба (Яг л Симба шиг сонсогдож байгаа биз) нь Японы анхны өнгөт хүүхэлдэй кино ба 1965 онд хийгдэн олон хэл дээр орчуулагдан гаргаж байжээ. Кимба Симба хоёр яг ихрүүд мэт харгис хамаатантайгаа тулалдах, үүлнээс гарч ирсэн хий үзэгдэлүүд ярилцах гэх мэт. Симба нь 1994 онд хийгдсэн юм.

Зорро VS Батман

Зорро нь анх 1919 онд дэлгэцэнд гарсан юм. Тэр байшингийнхаа доор нууц агуйтай бөгөөд дотор нь түүний тоног төхөөрөмж, хувцас мөн “Zorromobile”-тай байсан байна. Батман тэгэхээр яг л түүний хуулбар мэт байгаа биз.

Лүүнэе түнес VS Бяцхан эр(Little Man)

Бяцхан эр киног үзэхэд урьд өмнө нь ийм үзэгдэл хаана харлаа гэх мэдрэмжийг төрүүлдэг. Энэ кинонд гэрийн үүднээс олдсон бяцхан хүү дэггүй одой хүн болж хувирдаг. Дээрх зурган дээр яг л ижил үзэгдлийг харах болно. Мөн Little Man-н зарим хэсэг яг л Looney Tunes-н хэсэгтэй адилхан байдаг.

Бяцхан Мангасууд vs Monsters, Inc

1989 онд хийгдсэн Little Monsters кинонд Маурис хэмээх хөх мангас орон доороосоо Морис гэх хүүг олдог ба түүнд мангасуудын ертөнцыг танилцуулдаг. Энэ ертөнцөт мангасууд хүүхдүүдийг айлгадаг гэх мэтчилэн Monsters, Inc-тэй маш адилхан юм. Тэгэхээр Monsters, Inc-л хуулсан байхнээ.

Цэргүүд vs Терминатор

Терминатор киноны гарчиг бүр дээр гардаг Харлан Эллисон гэж хэн бэ? Тэр бол анхны Терминаторын гол дүр болох Цэргийн түүхийг зохиогч юм. Шүүхий шийдвэрийн ачаар Терминатортай холбоотой бүх киноны гарчигт нэр нь багтах эрхтэй болсон юм.

Зул сарын тоглоом ба Тоглоомын түүх

1986 онд бүтээгдсэн “Зул сарын тоглоом” гэх яг л тоглоомын түүх дээр гардаг шиг хүн хараагүй үед амилан өөрсдийнхөөн амьдралаар амьдардаг байна. Харин Тоглоомын түүх нь 1994 онд бүтээгдсэн юм.

Deathstroke vs Deadpool

Deathstroke нь алуурчин бөгөөд маск зүүж, зэвсэг хэрэглэдэг ба, хурдан эдгэх чадвартай. Тэрээр 1980 онд анх дэлгэцэнд гарсан DC comics-н дүр юм. Яг л deadpool шиг. Энэ хоёр ялгаатай гэхээс илүү адилхан тал маш их байгаа юм. Deadpool нь 1991 онд бүтээгдэж байжээ.

trendy.mn™