Нүүр хуудас Дэлхий Монгол охидуудын талаар гадныхан юу гэв?

Монгол охидуудын талаар гадныхан юу гэв?

Хэрэв танд Монгол бүсгүй гэсэн холбоо үгийг хэлбэл юун түрүүнд эхний зурган дээрх дүр төрх бууж ирэх нь лавтай. Гэр, морины хомоол, онигор нүдэт жаалууд, насыг нь тэр гэж тодорхойлох боломжгүй ядруухан царайтай ази төрх. Бид ч бас ингэж л төсөөлдөг байсан.

Тэр бүү хэл “Гүүгл” хайлтаар ч иймэрхүү л дүр зураг гарч ирдэг. Гэтэл цахим сүлжээнд тавигдсан орчин цагийн монгол охидын зургийн цомог энэ хандлагыг өөрчлөхөд хүргэж байна. Гадны нэгэн сайтад Монгол охидын талаар ингэж бичжээ.

Мөн дээрх материалыг уншигч гадныхан ч сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэд “Эд бол Монголын мөнгөтэй хэсгийн төлөөлөл. Жирийн монгол бүсгүйчүүд нь эхний зураг шигээ байдаг”, “Азиуд бол оингор нүдтэй, тиймээс тэд будагны хүчээр л ингэж харагдаж байгаа юм”, “Их хөөрхөн охид байна”, “Сонин улс, хоёрхон сая хүн амтай, тэдний тэн хагас нь нийслэл хотдоо шавчихсан. Дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс”, “Европчуудтай цус холилдсон азиуд их царайлаг байдаг” хэмээн коммент үлдээжээ.

Trendy