Нүүр хуудас Кино Бидний үзэж өссөн хүүхэлдэйн киноны ард нуугдсан УЧИР БИТҮҮЛЭГ 11 зүйлс

Бидний үзэж өссөн хүүхэлдэйн киноны ард нуугдсан УЧИР БИТҮҮЛЭГ 11 зүйлс

Кино найруулагч, зохиолчид зүгээр ч нэг киног бүтээдэггүй. Тэд хүмүүст киногоороо дамжуулж нууц мессеж хүргэдэг. Тиймээс энэ нийтлэлийг уншсаны дараа таны дуртай дүрийн талаар үзэл бодол чинь өөрчлөгдөж магадгүй юм.Бид таны дуртай хүүхэлдэйг дахин үзэхэд илүү сонирхолтой болгох хэд хэдэн зүйлсийг олсон. Хэн мэдэх вэ? Дараа нь та өөрөө ч олдог болох байлгүй.

1. Chicken Run хүүхэлдэйн кинонд тахиануудад юу нуугдаж байгаа бол?

Chicken Run дээр бараг дүр болгон хүзүүндээ зүүлт, ороолт эсвэл өөр зүйл зүүдэг. Үүнд шалтгаан бий. Энэ хүүхэлдэйн киног хийхэд дүрүүдийг зуурсан шавраар хийсэн бөгөөд тэд толгойгоо эргүүлж чаддаг байх ёстой юм. Тиймээс толгой эргэх уулзвар хэсгийг нуухын тулд аниматорууд гайхалтай санааг олжээ.

2. Анхны буржгар үстэй гүнж гарч ирэхэд их удсан уу?

Анх The Little Mermaid-г бүтээгчид Ариэлийг урт гоёмсог буржгар үстэй болгох гэж байсан. Харамсалтай нь 1989 онд компьютер график үүнийг сайн хийж чадаагүй юм. Тийм ч учраас Диснейн анхны буржгар үстэй гүнж нь Brave-н Мерида юм. Мерида гүнж нөмрөгнийхөө малгайг тайлж, үсээ хөдөлгөх дүр зургийг хийхэд 2 сарын хугацааг зарцуулжээ.

3. Цөөхөн хүн анзаарсан Кокогийн нууц

Кокод хэд хэдэн сонирхолтой зүйлс байдаг. Жишээ нь гол дүрийн хүү амьдардаг Мексикийн хотын гудамжнаас та том тоглоомуудыг харж болно. Тэр тоглоомууд бол Тоглоомын түүхийн Buzz Lightyear ба Шериф вүүдий юм. Мөн өөр хэсэг дээр тоглоом зардаг ширээний хажуугаар өнгөрөх үед Finding Dory-ийн акул, немо, дориг харж болно.

4. Муфаса болон Соривт ах дүү биш

The Lion King-н уран бүтээлчид нэгэн чухал баримтыг нуун дарагдуулсан нь тэдний хэлснээр Муфаса, Соривт ах дүү биш харин адилхан бардам зангаараа амьдардаг хоёр арслан гэжээ. Уран бүтээлчдийн үзэж байгаагаар байгальд удирдагчид нь хөгшрөхөд шинэ хүчирхэг залуу арслан гарч ирдэг тул тэд бодит амьдралын зүйлийг ашиглахыг хүсжээ. Зарим шалтгааны улмаас тэд энэ талаар удаан хугацаанд үзэгчид дээ хэлээгүй юм. Тиймээс тэр үхлийн хэсэг тийм аймшигтай биш ч үзэхэд хэцүү хэвээрээ л.

5. Inside Out дээр бас нэгэн сонирхолтой зүйл байдаг.

Энд өөр нэг Pixar-н анимэйшний хэсэг байгаа юм. Inside Out дээр гол дүрийн охин эцэг эхтэйгээ хамт шинэ байшин руугаа явж байх үед гардаг. Та шонгийн модны утсан дээр сууж байгаа хэд хэдэн шувууг анзаарах хэрэгтэй. Энэ нь For Birds богино хэмжээний анимейшн дүрүүд юм.

6. Диснейн анимейшнуудын амжилтын нууц

Дисней бараг бүх шинэ анимешнууддаа Mickey Mouse тоглоомыг нуудаг. Зоотопиа дээр хүүхдийн тэрэгний доор мөн Frozen дээр номын тавиур дээ байна. Энэ бол хүн бүр Диснейн бүтээлийдийг хайрладаг шалтгаануудын нэг юм гэж үздэг. Магадгүй үнэн байж болох л юм.

7. Өөрчилж шинэчилсэн хувилбаруудыг Zootopia дээр харж болно

Зоотопийн нэг үзэгдэлд амьтдын ертөнцийн дүрмийн дагуу өөрчлөгдсөн гарчиг бүхий Диснейн анимэйшнуудын бодит цуглуулга харуулж байна. Энэ дүр зураг дээр Big Hero 6, Tangled, Moana, Wreck-It Ralph нарын DVD, мөн гараагүй байгаа анимейшнүүдийг харж болно: Frozen 2 (2019 он гарахаар төлөвлөгдсөн), Gigantic (2018 гэж байсан).

8. Цасан цагааны үс шаргал өнгөтэй байж болох байсан.

Эхэндээ кино бүтээгчид цасан цагааны үс шаргал өнгөтэй болгохоор төлөвлөж байсан боловч дараа нь тэд номынхоо дагуу шийдвэрээ өөрчлөхөө шийджээ. Ах дүү Гриммын үлгэрт тэр бараан үстэй байв. Мөн бүх одойнууд өөр өөр нэртэй байж болох байсан ч тэд мөн л шийдвэрээ өөрчилжээ. Цасан цагаан ба долоон одойн түүхэн дэх анхны анимейшн биш байсан боловч өмнө анимейшнуудаас ялгаатай нь өнгө болон аястай байсан юм.

9. Үзэсгэлэнт охин ба Жонон хоёр дээр гардаг баримлууд хаанаас гаралтай вэ?

Хүн бүхэн Жононын ордонд байдаг аймшигт мангасуудын хөшөөг санаж байгаа байх. Эдгээр баримлууд бол жононгийн анхны зурсан хувилбарууд юм.

10. Шрекийг бодит хүнээс сэдэвлэсэн

Шрек гэдэг үг нь герман хэл дээр “айдас төрүүлэх” гэсэн утгатай. Францын бөх Морис Тиллетээс санаа авсан. Тэрбээр ховор тохиолддог өвчтэй байсан тул яс нь томорч, ялангуяа нүүрний яс нь улам томорч байв. Тиллет спортод маш амжилттай байсан ба 5 хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.

11. The Incredibles дээр нөмрөгтэй баатрууд нь сайн биш

Хуримын ёслол гардаг хэсэг дээр та Эднэ-г харж болно. Тэрээр супер баатрын хувцас малгай болон нөмрөгтэй байхыг эсэргүүцдэг. Хөгжилтэй нь түүний ард дөрвөн малгай, нөмрөгтэй дүр байдаг.

Жишээлбэл: Thunderhead нь пуужингийн хэсгийн барьж байхад санамсаргүй байдлаар нөмрөг нь орооцолдож пуужинтайгаа нисдэг.

Страто охин онгоцны сэнсний хэсэгтэй маш ойрхон нисэж байсан тул нөмрөгнийхөө ачаар мөн сорогддог.

Ингээд Эдна яагаад нөмрөгөнд дургүй гэдгийг мэдэж болно.

Эдгээр баримтуудын аль нь таныг хамгийн их гайхшруулсан бэ? Өөр ижил төстэй баримтуудыг та мэдэх үү?

Доорх тайлбар хэсэгт хуваалцаарай!

trendy.mn™