Нүүр хуудас Кино Бидний мэдэх алдартай жүжигчид залуу байхдаа

Бидний мэдэх алдартай жүжигчид залуу байхдаа

Хүн хичнээн авъяас чадвартай, хэр их хүчин чармайлт гаргаж байсан ч амжилтанд хүрэхийн тулд заримдаа цаг хугацаа шаардагдана. Жишээлбэл: бүх л амьдралаа кино урлагт зориулсан боловч карьерынхаа сүүлд нэр алдартай болсон олон жүжигчид байдаг. Тиймээс бид карьертаа үнэхээр амжилттай байсан арван гайхалтай жүжигчдийг сонгов.

Alan Rickman

Алан 42 насандаа л алдартай болсон гэхэд итгэхэд үнэхээр бэрх. Тэрээр Die Hard буюу Хатуу самар кинонд эсрэг талын дүрд тоголсныхоо дараа алдартай болж байжээ.

Whoopi Goldberg

Тэрээр 35 настай байхдаа “Сүнс” кинонд алдартай болж байжээ.

Tommy Lee Jones

Томми Ли Жонс амьдралынхаа бүхий л цаг хугацааг театр, кинонд зориулдаг байсан ч 47 нас шүргэх үедээ л амжилтанд хүрсэн юм.

Maggie Smith

Мэгги Смит анхныхаа Оскарыг 36 настайдаа хүртсэн боловч ‘Харри Поттер’ кинонд тоглосоноор дэлхийн үзэгчдэд илүү сайн танил болсон. Тэр үед 67 настай байжээ.

Patrick Stewart

‘Star Trek: Next Generation’ цуврал эхлэхэд л Патрикын авьяасыг анх хүмүүс мэдсэн юм. Патрик тэр үед 47 настай байсан.

Melissa McCarthy

Melissa McCarthy 2011 онд 41 настай байхдаа сүйт бүсгүйн найз кинонд тоглож олонд илүү танигдсан.

Morgan Freeman

Морган Фрееман 50 насандаа “Street Smart” кинонд тоголсон нь түүний амьдралыг өөрчилж дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болгожээ.

Helen Mirren

Түүнийг алдартай болгосон кино бол “The Queen movie”. Тэр үед 54 настай байжээ.

Ian McKellen

Ианий хувьд 2001 онд “Бөгжний Эзэн” кинонд Гандалф-н дүр тоглож байхдаа тэрээр 61 настай байжээ.

Judi Dench

Жуди Жэймс Бонд цувралын 17-р кино болох Алтан нүд-д тоглох хүртлээ амжилтанд хүрээгүй байсан юм. Тэрээр тоглох үедээ 61 настай байсан.

Мэдээллийн эх сурвалж: trendy.mn™