Нүүр хуудас Кино Холливудын кино дээр гардаг бидний амыг ангайлагдаг локигийн алдаатай 9 зүйл

Холливудын кино дээр гардаг бидний амыг ангайлагдаг локигийн алдаатай 9 зүйл

Холливуудын гайхалтай киног эффектгүйгээр төсөөлөхөд хэцүү. Гайхамшигт визуал эффектүүд нь киног үзэхэд илүү сонирхолтой, гайхалтай болгодог. Гэхдээ зарим үйл явдал нь алдаатай физикийн хуулийг эсэргүүцэж байгаа мэт.

9. Нисэж буй машинууд

Кино бүтээгчид кинон дээрээ машинуудыг татах хүчгүй байгаа мэт нисгэх тун чиг сонирхолтой байдаг. Автобусууд нурж буй гүүрэн дээгүүр үсэрч, машинууд мөргөлдснийхөө дараа нисэх гээл. Та дуртай кинон дээрээ эдгээр үзэгдлийг харж байсан гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч физикийн хуулийг тийм амархан эсэргүүцэж чадахгүй юм.

Бодит амьдрал дээр автобус, машинууд үсэрч нисдэггүй.

8. Дуу болон гэрлийн хурд ижилхэн

Кинон дээр аянга цахих үед аянгын бууж буй дуун зэрэг сонсогддог. Дуу болон гэрлийн хурд өөр гэдгийг бага сургуулийн хүүхэд ч мэднэ.
Бодит амьдрал дээр аянгын цахилгааныг эхлээд хардаг харин дараа нь дууг нь сонсдог. Гэрлийн хурд секундэд 299,792,458 метр байдаг. Дууны хурд нь температур болон агаарын нягтрал гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч секундэд 300м орчим байдаг.

7. Хаа сайгүй харагдах лазерууд

Сансрын тулалдааны үеэр тэд ихэвчлэн лазерын зэвсэг ашигладаг тиймүү? Гэсэн хэдий ч лазер туяаг гэрэл шиг харагдуулах нь кинон дээр л гардаг зүйл.

Бодит амьдрал дээр лазерууд гэрэл шиг гэрэлтэх ямар ч боломж байхгүй.

6. Машины дэлбэрэлт

Кинон дээр хоёр машин мөргөлдөх, хадан цохиоруу унах гэх мэт их, бага ч хамаагүй гэмтэл учирахад л дэлбэрчихдэг. Мөн бензины банкруу буудахад дэрбэрдэг. Бодит амьдрал дээр машины банкруу буудах үед дэлбэрдэггүй.

Бодит амьдрал дээр: Машин осолдох үед шатах нь ховор тохиолддог. Мөн бензин нь шингэн байдаг бөгөөд шатахын тулд уур хэлбэрлүү шилжих ёстой. Тиймээс шууд машины банкруу буудах нь дэлбэрэлт үүсгэхгүй.

5. Усан доор сумнууд ижил хурдтайгаар нисдэг

Кинон дээр хүмүүс усан доор шумбах үед ардаас нь буудсан сумнууд хаа сайгүй явж бүүр онодог хэсэг ч гардаг. Бодит амьдрал дээр сумнууд усан доор хэдхэн феетээс цааш явдаггүй.

4. Догь залуус хэзээ ч эргэж дэлбэрлэлтийг хардаггүй.

Барилга, машиныг дэлбэлэх нь кинонд маш томоор нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд киноны гол дэлбэрэлтийг хэзээ ч эргэж хардаггүй.

Бодит амьдрал дээр: Дэлбэрэлтийн давалгаа нь гол дүрийг алах болно. Дэлбэрэлтээс үүссэн давалгаа нь асар том барилгыг ч нураах хүчтэй.

3. Сансарт дуу чимээг сонсдог.

Та сансарт байлдах, хөлөг нисэх гэх мэт үзэгдлийг санах юм бол маш их дуу чимээтэй байдаг. Энэ дууг кино бүтээгчид тусдаа нэмж өгдөг.

Бодит амьдрал дээр сансарт дуу сонсогдохгүй. Учир нь дуу гэдэг зүйл бол агаар дахь чичиргээ юм. Сансарт агаар байхгүй тул чимээ байхгүй. “Сансарт хэн ч таны хашгирахыг сонсохгүй”.

2. Цацраг идэвхжил

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд радио цацараг идэвхтэй халдвартай гэж харуулдаг. Цацраг идэвхт нөлөөнд өртсөн гол дүрийг эргэж ирэхэд бусад хүмүүс тэр хүнтэй холбоо тогтоохоос зайлсхийдэг.

Бодит амьдрал дээр: Цацраг идэвхт элементийн дийлэнх нь халдварладаггүй. Цацраг идэвхжил бол ДНХ-г сүйтгэдэг цөмийн дэлбэрэлт юм. Бусад атомууд цацраг идэвхт бодис бол хувирдаггүй тул халдварлах боломж бага.

1. Хагарсан цонхоор үсрэх нь тийм ч том асуудал биш юм.

Кинон дээр хүмүүс хагарсан цонхоор үсэрч ороход, зугтах үедээ цонх хагалж зугтах гэх мэт үзэгдлүүдийг Холливудын кинонд зөндөө л харсан байх.

Бодит амьдрал дээр хагарсан цонх нь маш их хурц хэсгүүдтэй бараг л хутга шиг иртэй хэсгүүд үлддэг. Тиймээс хагарсан цонхоор үсэрч гарах үед ямар ч шархгүй гарах нь боломжгүй юм.

trendy.mn™