Зөвлөгөө

Даруй эмчид хандах хэрэгтэй бие организмын дохио

0

Ихэнх хүмүүс ажлын хэт ачааллын улмаас эрүүл мэнддээ анхаарал тавилгүй , зарим  ноцтой өвчний анхны шинж тэмдэгүүдийг анзааралгүй өнгөрөөдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэндээ эргэн сэргээж боломгүй хүндхэн нөхцөл байдалд орчихдог. Тэгвэл дараах шинж тэмдэгүүд таньд ажиглагдаж байвал цаг алдаж, хойш суулгүйгээр эмчид даруй  хандах хэрэгтэй байдаг байна.

Турах

Богинохон хугацаанд хоолны дэглэм бариагүй, дасгал хөдөлгөөн хийгээгүй хирнээ  5 кг-аар турсан бол даруйхан эмчид хандах хэрэгтэй. Ихэнх хүмүүс жингээ алдаж, турахыг төдийлөн ойшоодоггүй,  гадаад өнгө үзэмжиндээ анхаарч турж байгаадаа баярладаг. Харин гэнэт ийм их хэмжээгээр турах нь ходоод гэдэс болон нойр булчирхай, уушиг, улаан хоолойн өвчлөл улмаар х.орт х.авдар үүссэнтэй  холбоотой байдаг

Шүд цоорох, өвчлөх

Олон шүд нэгэн зэрэг цоорох нь хүчлийн, улаан хоолойн сөөргөө зэрэг нэн ноцтой өвчний шинж тэмдэг байдаг. Улаан хоолойн хүчил нь арын араа шүдний  пааланг гэмтээдэг. Анагаахын шинжлэх ухаанд тэмдэглэгдснээр чихрийн агууламж ихтэй, хийжүүлсэн ундаа их хэрэглэдэг хүмүүсийн үүдэн шүдний  паалан гэмтдэг байна. Хэрвээ таны араа шүдний  паалан амархан гэмтэж, шүд цоороод байвал эмчид нэн даруй хандах хэрэгтэйг зөвлөж байна. Улаан хоолойн хүчил хэт ихэсснээс шүд цоороод ч зогсохгүй аажмаар улаан хоолойн х.орт х.авдар болдог

Арьс загатнах, тууралт өгөх

Өвдөг, тохой, хуйхны арьсны хэвийн байдал алдагдаж, тууралт өгөх эсвэл  байж суухын аргагүй загатнах нь нарны хэт ягаан туяаны х.ордлого эсвэл дархлааны өвчлөлийн шинж тэмдэг. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрч байвал цавуулагтай бүтээгдэхүүн хэрэглэхээс бүр мөсөн татгалзах хэрэгтэй.

Гэдэс дүүрэх,  суулгах

Ойр ойрхон ОО өрөө рүү гүйж байвал гэдэс дүүрч суулгалт өгөх эсвэл түрүү булчирхай, давсагны үрэвсэлтэй болсны шинж тэмдэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Хүндэрч чадахгүй удах эсвэл ямар нэгэн шалтгаангүй суулгалт нь бүдүүн гэдэсний өвчний шинж тэмдэг. Гадаад хүчин зүйл, шалтгааныг нь тодруулах гээд үз. Хэрвээ 7 хоногийн туршид ийм байдал таньд ажиглагдсан бол эмчид даруй хандах хэрэгтэй.

Бичгийн хэв өөрчлөгдөх

Паркинсон өвчин хүний тархины мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг. Энэ өвчнийг олон жилийн туршид судалсан эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар  анхны шинж тэмдэг нь хүний бичгийн хэв өөрчлөгдөх явдал гэнэ. Энэ нь хөдөлгөөн хийх дохиолол дамжуулах допаминыг төв мэдрэлийн систем ялгаруулж чадахаа больдогтой холбоотой юм байна.  Ингэснээр гарын булчингийн уян хатан байдал алдагдаж бичгийн хэв өөрчлөгддөг.

Огцом уурлаж, бухимдах

Депресст орсон хүмүүсийн ихэнх нь огцом уурлаж бухимддаг. Ийм өвчний үед эмийн  эмчилгээ байдаггүй, зөвхөн  сэтгэл зүйч, сэтгэл заслын эмчилгээ л хийгддэг. Хэрвээ сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд бүх зүйл хоосросон мэт санагдаж, бусдын хийсэн үйлдэл дургүйг чинь хүргээд уурлаж бухимдаад байвал сэтгэл зүйчид хандахад илүүдэхгүй л болов уу. Сэтгэлийн гүн хямрал эрүүл мэндэд тусыг авчрахгүй гэдгийг санаарай

Ханиад томуу ойр ойрхон  хүрэх

Ханиад томуу нь х.орт ха.вдар гэх зэрэг хүнд өвчний шинж тэмдэг биш боловч хатгаа, харшил, багтраа гээд олон өвючний эх үүсвэр болдог. Ойр Ойрхон ханиад томуу тусах нь уушигны, хоолой болон товонгийн  х.орт ха.вдарт ч хүргэж мэдэх эрсдэлтэй.  Жилдээ 4-өөс дээш удаа ханиад томуу тусаад байгаа бол хавдарын эмчид хандаж, жилдээ нэг ч гэсэн удаа шинжилгээнд хамрагдахад илүүдэхгүй

Trendy.mn™

Нүүрээ цэвэрлэхдээ гаргадаг таван алдаа

Previous article

Нимбэгтэй ус ууж хэвших 6 шалтгаан

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.