Зөвлөгөө

Жингээ хаях энгийн гурван алхам

0

Илүүдэл жингээ хаяж, хүссэн галбиртай болоход тань туслах энгийн 3 алхамын тухай мэдээллийг хүргэе

1.    Чихэр, нүүрс усны хэрэглээгээ багасга: Илүүдэл жингээ хаях дасгла хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барихад  хамгийн гол асуудал нь чихэр, крахмал буюу нүүрс усны хэрэглээг бууруулах байдаг. Чихэр, нүүрс усны найрлагатай хоол хүнс нь инсулин ялгаруулдаг. Инсулин нь бие өөхлөх дааварт нөлөөлдөгийг  тэр бүр хүмүүс анзаардаггүй байна. Инсулины түвшин буурах үед илүүдэл жингээсээ хамгийн амархан  салах боломж бүрддэг байна. Өөрөөр хэлбэл бидний бие организм нүүрс усыг бус өөхийг шатааж эхэлдэг гэнэ. Үүнээс гадна инсулины түвшин буурсан үед бөөр бие организмаас натри усыг салгаж эхэлдэг байна. Ингэснээр биед агуулагдаж байгаа илүүдэл шингэн гадагшилдаг. Ийм аргаар эхний долоо хоногт 5 кг хүртэл турж, илүүдэл жингээ хаях боломж нээгддэг байна. Нүүрс ус, инсулины хэмжээ багассанаар өлсөхгүй, бага калорий авах боломжтой.

2.    Уураг  хэрэглэ: Идэж байгаа хоол хүнсэндээ аль болох уураг,  нүүрс ус багатай шинэхэн ногоо түлхүү хэрэглэ. Уураг сүүл, өөх, хүнсний ногоог түлхүү хэрэглэснээр өдөрт 20-30 грамм нүүрс усыг хүлээн авах боломжтой гэсэн үг. Уургийг эх үүсвэрт:

Мах: үхэр, тахиа, гахай, ямааны мах

Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн

Өндөг: Хүнсний ногоогоор хооллогч амьтны өндөг омега 3 хүчлээр нэн баялаг байдаг.

Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр хүн  элдэв төрлийн амттай хоол бодох, шөнө орой босч хоол идэх дуршил нь 60 хувиар буурдаг гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ. Тэгвэл нүүрс ус багатай хүнсний ногоонд:

  • Брокколи
  • Цэцэгт байцаа
  • Бууцай
  • Далайн байцаа
  • Өргөст хэмх

Навчин байцаа зэрэг хүнсний ногоо багтдаг байна. Харин тосны эх үүсвэрт олив, кокос, авокадо зэрэг масло ордог. Ийм хүнсний ногоогоор хооллож байгаа нөхцөлд өлсч болохгүй. Болж өгвөл өдөрт 2 удаа, хэрвээ өлсч байгаа мэдрэмж төрвөл ойр ойрхон 4 ч удаа хооллож болно. Энэ нь өөрөө нүүрс ус багатай учраас хичнээн их идсэн ч гэсэн өдөртөө та 20-30 грамм нүүрс ус авлаа гэсэн үг болох юм.

3.    Долоо хоногт ердөө 3-хан удаа дасгал хөдөлгөөн хий:  Турахыг хүсэгчид өдөр бүр  дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй боловч зарим тохиолдолд ажлын ачааллаас шалтгаалан цаг хугацаа гаргаж чаддаггүй. Тэгвэл ийм дэглэм барьж байгаа нөхцөлд өдөр бүр  фитнесс явах шаардлагагүй.  Долоо хоногт ердөө 3-хан  удаа л фитнесс явах, эсвэл гэртээ дасгал хөдөлгөөн хийхэд хангалттай.  Дасгал хөдөлгөөний үед калорий шатаагдахаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа идэвхжиж жин хасдаг. Дасгал хөдөлгөөн хийх боломжгүй байгаа бол явган алхах,  шогших, усанд сэлэх ч бас тохиромжтой. Эцэст нь хэлэхэд, илүүдэл жингээс улбаалсан элдэв төрлийн өвчлөлөөс  та өөрөө өөрийгөө хамгаална гэдгийг санаж, эдгээр энгийн алхамуудыг туршаад нэг үзээрэй

Англи хэлний багшаас тэрбумтан болсон эмэгтэйн түүх

Previous article

99 сая жилийн өмнө амьдарч байсан цох

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.