ЗөвлөгөөЛайфстайл

Зөвлөгөө: Хурьцалаар эмчилж болох 10 өвчин

0

Хурьцал нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна.

Учир нь хурьцал хөгшрөлтийг удаашруулж, үр тогтоох чадварыг сайжруулахаас эхлээд санаанд оромгүй олон анагаах увидастай аж. Ингээд тогтмол харилцаанд орсноор чухам ямар ямар өвчин зовиурыг эдгээж болохыг дэлгэрэнгүй уншина уу.

1. Толгойны өвчин

Харилцааны үеэр мэдрэгддэг таашаал нь тархинаас ялгардаг эндорфин хэмээх “аз жаргалын” гормонтой холбоотой ажээ. Уг гормон нь зарим өвчин зовиурыг ч намдаах чадалтай. Тиймээс толгой тархины өвчтэй хүмүүст хурьцал эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм. Яг энэ таамаглал баталгаатай эсэхийг шалгахаар “International Headache Society”-гаас нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Тус судалгаанд оролцсон хүмүүс тогтмол харилцаанд орсноор тал хувийнх нь толгойны өвчин намдсан бол 20 хувь нь бүр цоо эрүүл болсон байна.

2. Зогисуулах

Хүмүүс зогисуулсан үедээ ихэвчлэн амьсгаагаа түгжих, ус уух, биеэ цочроох гэх мэтийн аргаар зогсоохыг оролддог. Гэхдээ эдгээрээс гадна бас нэгэн шилмэл арга буюу дур тавих нь зогисуулахыг болиулдаг болохыг Нобелийн шагналт физикч Францис нотолсон байна. Түүний тайлбарласнаар зогисуулах нь мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хурьцалын үеийн дээд зэргийн таашаал нь тархи, мэдрэлийг тайвшруулдаг аж.

3. Ханиад

Хурьцал дараагийн нэг ач холбогдол нь бие махбодын дархлааны системийг сайжруулж, нян бактерыг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэгт оршино. Үүний шалтгаан нь тухайн ажлын үед дархлааны эс олширдогтой холбоотой. Ханиад нь нэг төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин тул үүнтэй тэмцэх гол зэвсэг бол дархлааны эсүүд юм. Нэмж хэлэхэд долоо хоногт 1-2 удаа харилцаанд тогтмол ордог хүмүүсийн дархлааны систем харьцангуй сайн байдгийг Пенсильваны Уилкс их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна.

4. Зүрхний өвчин

Эрүүл зүрхний нууц нь дасгал хөдөлгөөн болон зөв хооллолт билээ. Хурьцал нь бие махбодын идэвхтэй үйл ажиллагааг тэтгэгч нэг төрлийн дасгал учраас зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Их Британий эрдэмтдийн 1000 эрэгтэйг хамруулсан судалгаагаар долоо хоногт ядаж 2 удаа харилцаанд ордог эрчүүд сард нэг удаа ордогтой харьцуулахад зүрхний өвчинд өртөх магадлал нь 45 хувиар бага гэсэн дүн гарчээ.

5. Хөгшрөлт

Хүмүүсийн насжилтын үйл явц, харагдах байдал харилцан адилгүй байдгийн шалтгаан нь амьдралтай холбоотой гэнэ. Тухайлбал Их Британи улсын “Royal Edinburgh” эмнэлгийн доктор Дэвид олон жил анагаахын салбарт ажилласан туршлагаараа нас ахисан ч харилцааны хувьд идэвхитэй амьдардаг хүмүүс бусдаасаа бүр 7-8 насаар ч залуу харагдах тохиолдол байдгийг онцолсон байна.

6. Стресс

Дээр дурдсанчлан хурьцал үед гормон их ялгардаг учир хүн илүү баяр баясалтай болдог. Түүнчлэн цусны эргэлт сайжирснаар сэтгэн бодох чадвар, амьдралын идэвхи ч нэмэгддэг байна. Шотландын Пайсли хотын их сургуулиас залуусын дунд хэдэн сарын турш хийсэн судалгааны хариуд тэд харилцаанд тотмол орсноор бухимдал стресс нь багасч, илүү тайван хүлээцтэй болж буй нь ажиглагджээ.

7. Нойргүйдэл

Унтаж чадахгүй, нойр хулжих үед танд тусалж чадах үр дүнтэй арга нь энэ байж болох юм. Учир нь энэ ажлын үеэр хүнийг тайван унтахад тусалдаг окситоцин хэмээх гормон ялгардаг. Тийм учраас харилцааны дараа нойр хүрдэг бөгөөд эмэгтэйчүүдэд тус гормон илүү их ялгардаг ажээ.

8. Цусны даралт

Харилцааны үед зүрхний цохилт түргэсдэг хэдий ч хэрэгцээт гормонууд ялгарч бие махбодыг тайвшруулснаар цусны даралт тогтворждог. Энэ үйл явц эрэгтэй эмэгтэй хүнд яг ижилхэн явагддаг байна. Доктор Стюарт Броди дээрх үйл явцын талаар туршилт судалгаа хийж албан ёсоор баталгаажуулсан аж.

9. Түрүү булчирхайн хавдар

Канадын Монреаль их сургуулийн эрдэмтдийн 3200 гаруй эрэгтэйг 4 жилийн туршид судалсан ажлын үр дүнд идэвхитэй харилцаатай нь түрүү булчирхайн хавдраар өвчлөх магадлал багатай байжээ. Тодруулбал бэлгийн олон хавьтагчтай нь цөөн хавьтагчтай эрчүүдээс түрүү булчирхайн өвчин тусах магадлал 28 хувиар бага байсан гэнэ.

10. Үргүйдэл

Харилцаа идэвхигүй болохын хэрээр үр тогтох магадлал буурдаг ажээ. Тогтмол харилцаа нь эмэгтэй хүний үржлийн эрхтний хэвийн үйл ажиллагааг тэтгэж эстроген ба тестостерон гормоныг тэнцвэрийг хадгалж өгдөг. Мөн эрчүүдийн хувьд эрүүл шингэн ялгаруулахад нь тусалдаг байна.

Leonardo Dicaprio гийн хүү гэгдэх 21 настай модель залуу

Previous article

Давхар эрүүнээсээ ангижрах 5 дасгал

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.