Дэлхий

Шуугиан тарьсан хачирхалтай 10 зургийн нууц тайлагдлаа

0

Зураг түүх өгүүлдэг гэдэг. Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ч ярьдаг. Зарим зураг хаана яаж дарснаас шалтгаалаад өөрсдийн гэсэн нууцыг агуулж байдаг. Та өмнө нь “Харь гаригийн хүн”, “Ирээдүйгээс ирсэн хүн”, “Сүнстэй зураг” зэрэг олон зургуудыг үзэж байсан байх. Тэгвэл эдгээр хачирхалтай зургийн нууцыг тайлсан байна. Ингээд нууцад нэвтэрцгээе.

10. 1941 онд дарсан “Цаг хугацаагаар аялагч” зураг

Энэ зураг интернет ертнөцөд нилээн шуугиан тарьсан. Үерт урссан гүүрний суурийн дээр шинэ South Fork Bridge гүүр барьсан нээлтийн зураг юм. Тухайн үедээ энэ зураг тийм ч сонирхол татаж байгаагүй ч одоогийн нийгэмд тун сонирхолтой сэдэв болж хувирсан.

Тухайн зурган дээр гарсан залуугийн хувцаслалт цаг үеэсээ хэдэн арван жилээр түрүүлсэн мэт харагдаж байгаа нь түүнийг цаг хугацаагаар аялагч гэсэн цол зүүхэд хүргэсэн. 1940 онд зурган дээрх загварын хар нүдний шил зүүж, уг цамцыг өмсөх боломжтой юу.

Тиймээ боломжтой, зурган дээрх залуугийн зүүсэн нүдний шилний загвар 1920 оноос эхэлж үйлдвэрлэгдэж эхэлсэн. Мөн түүний өмссөн подболк бол 1940 оны үеийн спортынхны өмсдөг байсан хувцас юм. Харин нэхмэл цамцны хувьд хаанаас ч олж өмсөж болох загвар байв.

Оюун дүгнэлтээр бол нэг тамирчин залуу дасгалаа дуусаад дээгүүрээ ноосон цамц нөмрөн гүүрний нээлтийг үзэж буй зураг юм. Мэдээж зургийн апаратаа яаж мартах билээ. Апаратны хувьд шууд авсаархан гэж хэлэх боломжгүй юм. Тухайн үеийн зурагчид болон сэтгүүлчид хэрэглэдэг байсан апарат болох нь тогтоогдсон.

9. Хүүк Арлын “Далайн мангас”

1964 онд Роберт Ле Серрек 25-30 метр урттай шанагацартай төстэй амьтны зураг дарсан нь олон жилийн турш ярианы сэдэв болж байгаа. Энэ зурганд итгэх нэг шалтгаан нь 1964 онд photoshop гараагүй байсантай холбож болох юм. Ямар ч байсан энэ зурганд өдийг хүртэл маш олон хүн итгэж иржээ.

Хамгийн эхний зүйл бол Ле Серрек Францад нилээн олон зээлдүүлэгчийн мөнгийг төлөлгүй зугтсанаас интерполоор хайгдаж байсан. Түүний энэ сонирхолтой зургийг маш өндөр үнээр мэдээний эх сурвалжуудад зарж болох боломж бүрдсэн. Өмнө нь тэрээр далайн аварга биетийн хайгуулын баг байгуулах тухай ярьж байсан байна.

Хоёрдугаарт, Уг амьтны нүд нь хамар хэсэгт байрласан байгаа юм. Одоогийн байдлаар ийм бүтэцтэй далайн ямар ч амьтан байхгүй. Одоогийн зургийн мэргэжилтэнгүүдээс авсан дүгнэлтээр бол далайн усан доор элсэн доор ямар нэгэн пластик зүйл нууж дарвал ийм дүрс гарах боломжтой гэж үзжээ.

8. Күүвэрийн гэр бүлиийн “Сүнстэй” зураг

1950 онд авсан гэр бүлийн энэ зурганд ямар нэгэн шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй дүрс гарсан нь олон арван жилийг дамжин яригдсаар байгаа. Ялангуяа интернет ертөнцөд маш их тархсан зургуудын нэг.

Зурган дээр гарсан хүмүүсийн баруун талд цонхны хажууд хүн доошоо зүүгдсэн хэлбэр гарсан нь хүмүүст маш этгээд мэдрэмж төрүүлдэг. Уг зургийн талаар 2000 оноос өмнөх ямар ч баримт байдаггүй.

Нэгдүгээрт: Шинжээчдийн үзэж байгаагаар яагаад ийм удаан нууцлагдсан бэ гэдэг нь их сонин.

Хоёрдугаарт: 1950 онд дарагдсан зураг гэхэд ямар нэгэн эвдрэл гажиг ороогүй байгаа нь сэжигтэй.

Гуравдугаарт: Зурган дээр гарч байгаа унжсан хүний дүрсний гарны хэсэг гэрлийн тусгалыг хүлээн авч байгаа.

Ингээд дээрх 3 дүгнэлтийг нэгтгэж үзвэл энэ зураг нь санаатайгаар хийсэн зураг болж байна. Хэн нэгэн энэ зургаар нэрд гарахыг хүссэн байх.

7. “Эртний” хар хөлөг онгоц

1998 онд Endeavor олон улсын сансрын төврүү нисэх үед агаар мандалд дарсан зураг. Энэ зураг нь интернет ертөнцөд “Black Knight” нэрээрээ алдаршсан байдаг.

Түүний тухай домог маш эртнээс эхэлсэн нь гайхалтай. Анх Тесла түүний дохиог хүлээж авсан тухай бичиж үлдээсэн байдаг гэж үздэг ч өнөөдрийн байдлаар тэр дохио нь “Black Knight”-тай ямар нэгэн холбоогүй гэдгийг батлаад байгаа.

Мөн 1960 онд харагдсан дүрс зургийг сүүлийн байдлаар нисэх хүчний туршилт байсан болохыг илчилсэн. “Black Knight”-ын түүхтэй эртний сансраас ирсэн дохио дүрс болгоныг холбосон ч бүгд няцаагдаад байна. Магадгүй 1998 онд дарсан зураг удахгүй няцаагдах нь цаг хугацааны асуудал юм.

6. Агуйн чөтгөр

1990 оны эхэн үеэс энэ түүх эхэлсэн. Энэ чөтгөрийн түүхийг өгүүлбэл: Эмиратын Нэгдсэн Улсад Рас эл Хаймах найзтайгаа элсэн цөл дахь агуйн ойр хавьд зураг дарж явсан бөгөөд найз нь гэнэт хашгирч араас нь очсон боловч алга болсон.

Ингээд хайж олохгүй цагдаа дуудан самнаснаар найзынхаа үхсэн биеийг гарт нь байгаа камерт буусан энэ дүрсийн хамт олжээ.

Тэгэхээр энэ яг чөтгөр байсан уу? Үгүй, Энэ бол хатуу пластикаар урласан баримал юм. Ингээд дээрх түүх худал болохыг интернет ертөнц даяараа мэдсэн билээ.

5. Ватертавны “Хий үзэгдлийн нүүр”

S.S Watertown нэртэй хөлөг онгоцны 2 гишүүн 1924 онд газ алдсанаас болж далайд осолдож нас барцгаасан юм. Энэ явдлаас хойш багийн 2 гишүүдтэй хамт ажиллаж байсан далайчин тухайн 2 хүний дүрсийг далайд олж харснаар энэ түүх эхэлсэн гэдэг. Уг зургийг зассан зураг болохыг хамгийн сайн баталдаг зүйл бол зүүн талийн дүрсний 2 талд паралел зүйл юм.

Үүнээс гадна тухайн зургийг дарсан байрлалаас ямарч өндөр хүн ийм зураг дарах боломжгүй юм. Ингээд уг зураг болон түүх 2 ямар ч хамааралгүй болох нь нотлогджээ.

4. Ангараг гариг дээрх “Нүүрний дүрс”

1976 оны 7 сарын 25-нд дарсан энэ зураг хожим нь их анхаарал татах болсон. Энэ зургийг харсан зарим түүхийн эрдэмтэд хүнтэй төстэй иргэншил байсан ул мөр гэж үзэж байв. Ингээд сүүлийн байдлаар уг байрлалыг илүү сайн тоног төхөөрөмжөөр дарахад дараах дүрс гарчээ. Тухайн үеийн зураг авах багажны чадалтай холбоотой хүний дүрс гарсан байж таарав.

3. Лохнес нуурын мангас

Уг зураг одоог хүртэл маргаантай байдаг. Гэхдээ Daily Mail сонингоос гаргасан нэгэн шуугиан болох нь тогтоогдсон. Тухайн сонингийн ажилчин Marmaduke Wetherell хуурамч мангас хийх захиалга өгч хийлгэсэн нь тухайн баримлыг хийсэн хүнээр илчлэгдсэн байна.

2. Вемын сүнс

1995 оны 11 сард дарсан, 90 жил болж байгаа галд шатсан Вем гэдэг Английн барилгын зураг. Ус сувгийн ажилчин зургийн хорхойтон Tony O’Rahilly уг зургийг дарсан байна. Гэтэл зурганд нь нэгэн охины бүдэг дүрс буусан байжээ. Мэдээж хүн бүр л үүнийг сүнс гэж үзжээ.

2010 онд энэ зургийн нууц задарчээ. 1922 онд хэрэглэж байсан ил захидалд орсон охины зураг уг сүнсний зурагтай яг ижил байснаар бүх учир нь тайлагджээ. Та сайн ажиглавал ил захидлын доод буланд нөгөө сүнс гээд байсан охин зогсож байгаа. Ингээд хуурамч сүнс болох нь ямар ч эргэлзээгүй батлагджээ.

1. Сансрын хүний зураг

1964 онд Жим Темплетоны дарсан зурганд нэгэн сансрын биетийн зураг дарагджээ. Тэрээр зураг дарахдаа өөрийн охины зургийг дангаар нь дарсан гэж бодсон ч цаад талд нь сансрын хувцастай хүний зураг буужээ.

Тухайн үедээ хүмүүс итгэж байсан ч өнөө цагийн технологоор зургийг тодруулж үзсэнээр Жим Темплетоны эхнэр цааш алхаж яваа нь тодорхой болно. Ингээд урт настай харийн хүний нууцлаг зураг илчлэгджээ.

Та юунд итгэхийг хүсч байна, түүнийгээ л харах болно. Зарим зүйлсийг бид нууцлаг, мэдэхгүй зүйл байгаасай гэж хүсдэг нь нууц биш. Тиймдээ ч сонин хачин баримт, эд зүйлсийг бий болгосоор байгаа билээ.

Эх сурвалж: Bro.mn

trendy.mn™

Алдарт диснейн хүүхэлдэйн кинонуудын дүрүүд эсрэг хүйстэй байсан бол хэрхэн харагдах байсан бол

Previous article

Байрон гэх 7 настай асрагч нохой эзнийхээ төлөө бүх зүйлийг нь хийдэг

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.