Дэлхий

Тампуниа авахаа мартсан бүсгүй амиа алдахаа дөхжээ

0

20 настай Эмили Панкхерст гэгч бүсгүйн сарын тэмдэг нь ирсний дараахан гэдэс, хэвлийгээр нь өвдөж эхэлсэн гэнэ. Эхэндээ бүсгүй шалгалт шүүлэг нь эхэлсэнтэй холбоотой ядарч, стресстэй холбоотой зовиурлаж байна гэж боджээ.

Гэвч тэрээр тун удалгүй долоо хоногийн өмнө хэрэглэсэн тампуниа авахаа мартаснаа санасан байна. Тампуниа авсан боловч хэдхэн цагийн дотор бие нь улайрч, юм ярьж чадахаа больсноос гадна арьсан дээр нь гувруу үүсч эхэлсэн учир ээж нь яаралтай түргэн тусламж дууджээ. Эмнэлгийн ажилтнууд энгийн ариун цэврийн хэрэгслэлээс шалтгаалсан химийн шок буюу биеэр нь бохир ц.ус эргэлдэж эхэлснийг тогтоож чадсан байна. Түүний амь насыг авран хамгаалахаар анибиотекийн эмчилгээ хийсэн, гэхдээ өнөөдрийг хүртэл Эмили бүсгүй өөрөө удаан алхаж чадахгүй байгаа гэнэ.

Эмч нарын мэдээлж байгаагаар ариун цэврийн хэрэгслэл, тампуниа солилгүй 8 цагаас хэтэрвэл химийн шок буюу бохир ц.ус биед тархах эрсдэлтэй байдаг байна. Эмили шалгалт шүүлэг өгөхөөр хэт их мэрийж, хамаг анхаарлаа төвлөрүүлснээс болж тампуниа солихоо мартсан гэж өгүүлсэн байна. Өөрийнх нь хайнга энэ алдааг хэн нэгэн давтаж амь насаа эрсдэлд оруулахаас сэрэмжлэх үүднээс өөрт тохиолдсон энэ түүхийг ичиж зоволгүй ярьсан гэнэ.

Эх сурвалж: LikeNews.mn™

Байрон гэх 7 настай асрагч нохой эзнийхээ төлөө бүх зүйлийг нь хийдэг

Previous article

Эрүүл хэв маягаар жингээ хасах 10 арга

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.