Лайфстайл

Монголын баруун нутагт амьдардаг Бүргэдтэй анчин охин

0

Ер нь ихэнх хүүхэд бүргэдээс айдаг. Харин Монгол орны баруун нутагт амьдардаг казах хөвгүүд 13 настайгаасаа л бүргэд сургаж, үнэг, туулай агнаж сурдаг ажээ. Хүнд жинтэй бүргэд тэдний өсч буй бяцхан гар дээр л сууж байдаг.

CNN-ийн гэрэл зурагчны Монгол оронд хийсэн аяллын тухай фото нийтлэл гарчээ. Тэрбээр “Охиныг бүргэдтэйгээ байхыг харах тун гайхамшигтай аж. Түүнд энэ байдал нь тун зохицож, илүү хүчтэй болж байлаа” гэж бичсэн байв.

Алтайн нурууны казахууд Монголын баруун нутагт амьдардаг, тэнд л зөвхөн бүргэдээр ан хийдэг. Одоогоор 400 гаруй сургуулилттай бүргэд бий гэдэг юм билээ. Нийтлэлийн гол баатар Ашол-Пан маань алдарт анчны охин бөгөөд зөвхөн туршлага сууж буй нэгэн байж ч болно.

Тэд өвлийн улиралд -40 хэмийн хүйтэнд ч ан хийнэ. Ангийн өдрүүд эхлэхэд мориор уул руу гарч эргэн тойрны олон км газрыг харж болохуйц өндөрт хүрдэг. Анчид хамтдаа ан хийдэг ажээ. Үнэг харагдмагц бүргэдийн нүдний хаалтыг авна. Бүргэдийн агнах чадвар байгалийн ер бусын хүчний илэрхийлэл гэлтэй. Энэ шувууг ангаахай байхад үүрнээс нь авч, сургадаг. Нас гүйцсэн бүргэд 7 кг жинтэй, далавчных нь урт 230 см болдог.

Ашол-Пан нууцхан инээмсэглэсэн, хөөрхөн, ичимхий охин. Тэрбээр XXI зуунд харж болох 2000 жилийн түүхийн гэрч болсон юм.

Алимыг хэзээ идэх нь хамгийн үр дүнтэй байдаг вэ?

Previous article

Нимбэгний үс, хумс, арьсанд үзүүлэх гайхалтай нөлөө

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.