Зөвлөгөө

Хужирд яваа тарвагийг битгий агнаарай

1

Тарвага бүлээр амьдардаг мэрэгч билээ. Дэлхийд 14 зүйл тарвага байдгийн 8 зүйл нь Евроазид, 6 зүйл нь Америкт тархан амьдардаг. Харин Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн, шингэн байдаг.

Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90-160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Хойд хөл нь таван хуруутай бол урд хөл нь дөрвөн хуруутай байдаг онцлогтой. Хойд хөл нь урд хөлнөөс арай урт, бахим бүдүүн, мохоо хүчирхэг байдаг.

Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. Шар хацарт гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг. Тарвага 10 нас хүртэл төллөх чадвартай бөгөөд 15-16 жил насалдаг. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхдөг. Харин ургамал хатаж гандсан үед цас идэж, горхины ус уудаг.

Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг агнаж болдоггүй. Тарвага нь 42 төрлийн эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увидастай байдаг байна. Жилийн 160-175 хоног буюу 6 сар орчмыг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ минутанд 1 удаа амьсгалдаг.

Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үгүй болдоггүй. Ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Тарваганы нүх нь ичээ, зусаал, бусдаас түр нуугдах муу нүх гэж ангилагдана. Ичээ нүх нь амрах, ичих, бүүр бие засах тусгай өрөөнүүдтэй. Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт өдөрт дунджаар 5-7 цаг зарцуулж үлдсэн бүх хугацаа буюу 87.5 хувийг нүхэндээ өнгөрүүлдэг.

Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй ашигладаг байна. 1865 онд баруун Монголоос Өргөө, Хиагт, Ховдын хязгаараар урд, хойд хөршид худалдаалсан тарваганы арьс 30 мянга, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлсэн байдаг. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая тарваганы арьс, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая арьс бэлтгэж байсан мэдээ байдаг.

Тарваганд нэг аюултай зүйл байдаг бөгөөд энэ нь тахал юм. Тарваган тахлын улмаас Европын хүн амын гуравны нэг нь үгүй болж байсан гашуун түүх хоёр ч удаа гарч байжээ. Ямар нэгэн өвчтэй тарвага хошгирч чаддаггүй бөгөөд тийм тарвага болон нохой үнэг, хярсанд бариулсан тарваганаас хол байх хэрэгтэй.

Аавыгаа хехний сүүгээрээ хооллож байжээ

Previous article

Хүний үсийг 10 хуваасны 1-тэй тэнцэх байшин хийжээ

Next article

You may also like

1 Comment

  1. a splenetic in pencil, to peace-loving up in twenty. online cialis Hlstdn phyqzg cialis generic generic cialis tadalafil

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.