Дэлхий

Амлалтаа биелүүлээгүй хотын даргыг олны нүдэн дээр дөнгөлжээ

0

Төв Америкийн хамгийн ядуу буурай орнуудын нэг болох Болив улсад ард иргэд нь эрх баригчдын хийсэн үйлдэлд дургүйцэж байгаагаа ташуурдах, дөнгөлөх гэх мэт үйлдлээр илэрхийлэх эрхтэй, үүнийг нь Үндсэн хуульд нь заасан байдаг аж.

Тус улсын Сан – Буэнавентура хотын дарга Хавьер Дельгадог саяхан баригдсан шинэ бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд оролцохыг хэсэг бүлэг иргэд урьжээ. Гүүрний нээлтэд оролцохоор ирсэн түүнийг огт өөр нөхцөл байдал угтаж байв. Цугласан хүмүүс  Дельгадог барьж аваад модон дөнгөнд хөлийг нь дөнгөлөн 40 орчим минут олны нүдэн дээр шийтгэжээ.

Ард иргэд түүнийг өгсөн амлалтандаа хүрээгүй, хариуцлагаас зугтсан хэмээн буруутгаснаас гадна түүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулжээ. Өмнө нь хоёр ч удаа ийн ижил төстэй дөнгөлүүлж байсан Дельгадо энэ удаад эсэргүүцэл үзүүлэлгүй хүмүүсийн хэлсэн үгийг дагасан байна. Гэхдээ тэрбээр ямар ч хууль зөрчсөн, амлалтаа биелүүлээгүй зүйл болоогүй, эсрэгээрээ өрсөлдөгчид нь иргэдийн тархийг угааснаас ийм зүйл боллоо гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Зарим судлаач, шинжээчид энэ мэт хүчирхийллийн шинжтэй шийтгэлийн аргууд нь орчин үеийн хөгжингүй нийгэмд зохицохгүй, хууль шүүхийн замаар асуудлыг шийдэх хэрэгтэй, дундад зууны үе рүүгээ ухарсан шийтгэл хэмээн буруутгаж байна.

BBC

Сам хорхойг улам амттай болгох Xятaдын эртний уламжлал

Previous article

Монгол ба Хятадын ялгаа Барууныхны нүдээр

Next article

You may also like

More in Дэлхий

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.