Нүүр хуудас Дэлхий Хамгийн хямд шатахуунтай 5 улс

Хамгийн хямд шатахуунтай 5 улс

Штахууны үнэ дэлхий даяар нэмэгдэж байна. Bloomberg-ийн шинжээчдийн тэмдэглэж буйгаар сүүлийн 3 сарын хугацааны шатахууны үнийн өсөлт дунджаар 6,1%-тай байгаа аж. Тус агентлагийн шинжээчид дэлхийн 61 улсын бензиний үнийг судлаад хамгийн хямд шатахуунтай газрыг жагсаасан байна. Эдгээр жагсаалтаас топ-5-д багтсаныг хүргэе.

1. Венесуэл

Литр бензиний үнэ: $0,01

Амьдрахад таагүй ч хамгийн хямд шатахуунтай улс бол Венесуэл. Энд литр бензин аяга кофеноос ч хямд үнэтэй. Бензиний хангамжаараа дэлхийд 1 дүгээрт бичигддэг байна. Иргэдийн өдрийн дундаж орлого нь $50,93 гэж үзвэл литр бензинийг өдрийнхөө орлогын 0,0%-иар л авна гэсэн үг юм. Нэг жолооч жилд дунджаар 483,76 литр бензин хэрэглэдэг гэхээр дундаж цалингийн 0,00%-ийг шатахуундаа зарцуулдаг байна.

2. Иран

Литр бензиний үнэ: $0,26

Тус улс бензиний хангамжаараа дэлхийд 32 дугаар байрт ордог. Хоногийн дундаж орлого $12,90 гэж тооцвол өдрийн орлогынхоо 2,01%-ийг шатахуунд зарцуулдаг байна. Нэг жолооч жилд дунджаар 325,55 литр бензин хэрэглэдэг. Тэгэхээр жилийн дундаж цалингийнхаа 1,79%-ийг шатахуунд зарцуулдаг байна.

3. Кувейт

Литр бензиний үнэ: $0,35

Кувейт нь бензиний хэрэглээгээрээ дэлхийд 5 дугаарт бичигддэг улс. Харин бензиний хангамжаараа дэлхийд 2 дугаарт ордог. Өдөрт $82,42-ийн орлоготой гэж тооцвол шатахуунд өдрийн нийт орлогынхоо 0,42%-ийг зарцуулдаг байна. Нэг жолооч жилд дунджаар 960,1 литр бензин хэрэглэдэг гэж үзвэл дундаж цалингийнхаа 1,12%-ийг шатахуунд зарцуулдаг гэсэн үг.

4. Египет

Литр бензиний үнэ: $0,37

Египет нь бензиний хангамжаараа дэлхийд 54 дүгээрт бичигддэг. Өдрийн дундаж орлого нь $7,06 учир шатахуунд нийт орлогынхоо 5,29%-ийг зарцуулдаг. Нэг жолооч жилд дунджаар 98,93 литр бензин хэрэглэдэг гэж үзвэл жилийн дундаж цалингийнхаа 1,43%-ийг шатахуунд зарцуулдаг байна.

5. Нигери

Литр бензиний үнэ: $0,45

Нигери нь бензиний хангамжаараа дэлхий 58 дугаарт бичигддэг. Иргэдийн өдрийн дундаж орлого нь $5,21 тул литр бензин худалдан авахад орлогынхоо 8,71%-ийг зарцуулдаг. Нэг жолооч жилд дунджаар 54,96 литр бензин хэрэглэдэг нь дундаж орлогын 1,31% гэсэн үг.

Эх сурвалж: Erennews.com