Нүүр хуудас Дэлхий Хүүхдээ амьд үлдээхийн тулд юу ч хамаагүй хийж байгаа эцэг эхийн харамгүй...

Хүүхдээ амьд үлдээхийн тулд юу ч хамаагүй хийж байгаа эцэг эхийн харамгүй хайрын 19 жишээ

Эцэг эхчүүд хүүхдүүдээ асрахын тулд асар их золиослол хийдэг. Тэднийг өдрөөс өдөрт аюулаас хамгаалж, хар дарсан зүүд зүүдлэсний дараа тэднийг тайвшруулах гэх мэт эцэг эхчүүд юу ч тохиолдсон хамгийн үнэ цэнэтэй цаг хугацаагаа золиосолж, хязгааргүй хайраар хангадаг.

1. Коллежууд цар тахалаас болж хаагдахад аав нь охиныхоо төгсөлтийн баярыг гэртийнхээ үүдэнд тайз босгож тэмдэглэжээ.

2. “Би аавгүй өссөн. Тиймдээ ч тэр үү асрамжийн хүүхдүүдэд аав нь болохыг их хүсдэг. ”

3. “Миний ээж эдгээрийг 40 жилийн турш хадгалсан бөгөөд одоо  миний хүүгийн гутал болсон. Би ч бас хадлагаж ачдаа өмсүүлнэ гэж бодож байгаа.”

4. Сирийн аав Бейрутэд унтаж буй охиноо тэвэрч байгаад үзэг зарж байна. Учир нь Бейрутэд маш том дэлбэрэлт болсон ба тэр болон түүний гэр бүл амьдрах ч газаргүй болсон.

5. Аутизмтай хүүхдүүдийг Blockbuster-д оруулахыг хо риглосонд харамсаж эцэг эх нь түүнд зориулан гэртээ Blockbuster бүтээжээ.

6. “Би ганц бие аав. Охин минь үргэлж хумсаа будахыг хүсдэг. Энэ удаа би түүний хувийнх нь хумсчин боллоо.”

7. “Би өвөөдөө төрсөн өдрөөрөө надад юу ч битгий аваарай гэж хэлсэн. Гэхдээ тэр намайг PACMAN-д дуртай гэдгийг мэддэг болохоор тэр надад аркадын машин авч өгсөн.”

8. Энэ охин тархины саажилттай, гайхалтай аав нь түүнд триатлоны дасгал хийхэд тусалж байна.

9. Энэ хүү гэрээсээ хол байхдаа мартагдсан гэдгээ мэдрэхгүй байгаа нь гарцаагүй.

10. Аав нь хүүхдээ ганцаардуулж болохгүй гэдгийг мэддэг!

11. Ялалтын төлөө аав аа! “Сургуулийн багт наадам”

12. “Аав маань саяхан ө нгөрчихсөн. Би түүнд зориулан бичсэн захиаг түүний нандигнадаг савнаас олсон. Би тухайн үед 15тай байсан.”

13. “Намайг Pokemon-д дуртай гэдгийг ааваас минь өөр хүн мэдэхгүй.”

14. Энэ ээж 100 нас хол гарсан. Гэсэн хэдий ч саа өвчтэй хүүхдээ асарсаар л байна. Хүү нь одоо 60 хүрэх гэж байна.

15. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зугаа цэнгэлийн парк байдаггүйг нэгэн гэр бүл анзаарч, дэлхийн өнцөг булан бүрт суугаа ийм асуудалтай хүүхдүүдэд зориулж парз хийсэн!

16. Энэтхэгийн Ерөнхий сайдын ээж хүү нь хичнээн хөгшин болсон ч түүнийг асран халамжилсаар байна.

17. Энэ хүү SMA өвчтэй боловч аав нь шидэт тэргэнцэр бүтээж түүнийг баярлуулжээ.

18. “Би ганц бие аав бөгөөд бохир механикч боловч амралтын өдөр болгон охинтойгоо хамт сайхан байхыг хичээдэг.”

19. Аав нь ажлаасаа ирэх тоолондоо санаанд оромгүй газруудад 20 доллар нууж, хүүхдээ баярлуулдаг.

Хүүхэд хүмүүжүүлэх эдгээр аргуудын талаар та юу гэж бодож байна вэ? “Амиа хичээхгүй” байх гэдэг нь таны бодлоор юу вэ?