Нүүр хуудас Кино Кинонд дээр ашигладаг нууц заль мэхнүүд

Кинонд дээр ашигладаг нууц заль мэхнүүд

Кино бол бидэнд баяр баясал, урам зориг өгдөг ба асуудлуудыг мартах боломжийг олгодог гайхалтай ертөнц юм. Энэхүү төгс ертөнцийг бүтээхийн тулд кино бүтээгчид маш их чармайлт гаргадаг ба олон тооны заль мэх ашигладаг.

Тиймээс бидний үзэх дуртай Холливуудын кино дээр ашигладаг заль мэхүүдийг хүргэж байна.

Үргэлж нойтон байдаг зам

Шөнийн үзэгдэлд киноны гол дүрүүд бороо ороогүй байсан ч бороо орж байгаа мэт нойтон замаар явж байдагийг та анзаарч байсан уу? Учир нь нойтон зам нь гоо зүйн талаасаа гоё харагддаг. Дээрээс шөнө нойтон зам дээгүүр машин явж байгаа үзэгдлийг авах нь гэрлийг илүү сайн ялгаруулж өгдөг.

Олны хэсэг дэхь хуурамч хүмүүс

Ихэнх кинон дээр олны хэсгийг хийхэд нэмэлт зүйлсийг ашигладаг. Гэсэн хэдий ч энэ хэсгийг хийхэд киноны төсвөөс бага өртөг гаргаж өгдөг тул найруулагчид өөр өөр аргуудыг ашигладаг. Ингэхдээ зөв өнцгөөс авч, компьютерийн тусламжтайгаар олон хүнийг хувилах маягтайгаар хийдэг. Өөр нэг арга бол хийлдэг манекен ашиглах явдал.

Ман.сууруулах бодисыг хуурай сүүгээр орлуулдаг

Мэдээж кинон дээр гарж байгаа ман.сууруулах бодисыг хэн ч жинхэнэ гэж боддоггүй. Холливуудын дүрмэнд үүнийг хуурай сүү эсвэл витамин, сахараар орлуулдаг.

Эрдэнэ шишийн сиропыг тусны оронд ашигладаг

Кинон дээрх цусыг ганцхан аргаар хийдэггүй. Гэхдээ ихэнхдээ хүнсний будаг буюу эрдэнэ шишийн сироп ашигладаг. Мөн хар, цагаан кинонууд дээр шоколадны соус хэрэглэдэг байжээ.

Эротик үзэгдэл

Энэхүү үзэгдлийн үеэр жүжигчдийг хэтэрхий их ичээхгүй байхын тулд зураг авалтын баг янз бүрийн арга мэх ашигладаг. Орон дотор гардаг үзэгдлийг хоёр хосын хооронд дэр хийх эмэгтэйд нь биейн өнгөтэй дотуур хувцас өмсүүлэх гэх мэт. Найруулагч Жон Туртурро Кейт Уинслетийг ийм үзэгдэлд тоглуулахдаа гимнастикийн бөмбөг ашиглаж байсан гэжээ.

Хоргүй тамхи

Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах дуртай жүжигчин кинон дээр тамхи татаж байгаагаар гарвал битгий гайхаарай. Учир нь тэд кинонд тоглохдоо никотингүй ургамлын гаралтай тамхи хэрэглэдэг тул тэдний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаггүй. Эцэст нь нэг тамхи татаж буй үзэгдэл авахын тулд 10 гаруй зураг авах шаардлагатай байдаг бөгөө олон удаа татаж байгаа нь эрүүл мэндэд хортой юм.

Тусгай эффект

Киноны төсөвт хэт их ачаалал өгөхгүй байхын тулд кино багийнхан заримдаа тусгай эффектүүдийг бий болгох зүйлсийг хайдаг. Тэдгээрийн ихэнх нь компьютерийг технологийг ашигладаг боловч зарим тохиолдолд бяцхан хуулбарыг ашигладаг. Ингэх нь компьютерээр бүтээснээс илүү жинхэнэ харагддаг.

Амттай шил

Цонхоор үсэрч орч ирэх, шил хагарж буй үзэгдлийг та санаж байгаа байх. Уламжлал ёсоор элсэн чихэрээр хийсэн шилийг ашигладаг. Үүнийг жинхэнэ шилнээс ялгах боломжгүй ба илүү аюулгүй бас амттай. Гэсэн хэдий ч кино найруулагчид нимгэн хуванцар шилийг илүүд үздэг байна.

Машин доторх үйл явдал

Киноны хэсэг дээр автомашины дотор хоорондоо яриа өрнүүлж, жолооч замаасаа илүү зоригчруу хардаг. Энэ нь жүжигчдэд маш аюултай юм шиг харагддаг. Гэхдээ тэд ямар аюулгүй буюу энэ дүр зургийг хийхийн тулд чиргүүл дээр машины ачиж явдаг.

Сүүн үүл

Их хэмжээний үүлийг хотын дээгүүр бүрхүүлэхийн тулд кино багийнхан Cloud Tank машиныг ашигладаг бөгөөд саванд нь будаг эсвэл сүү хийдэг.

Тарвас бол дууны инженерийн туслах юм.

Гайхамшигтай дууны эффектүүдийг бий болгохын тулд дууны инженерүүд янз бүрийн зүйлсийг ашигладаг. Жишээ нь: Шувууны далавчны чимээг номны хуудас эргүүлж гаргах гэх мэт. Мөн тарвасны тусламжтайгаар толгой цавчих, нүүрлүү цохих, луугийн өндөг хагарах гэх мэт дууг гаргах болно.

trendy.mn™