Нүүр хуудас Дэлхий Дэлхийн хамгийн нууцлаг тэргүүн хатагтай: Ким Жон Уны ГЭРГИЙН талаар таны мэдэхгүй...

Дэлхийн хамгийн нууцлаг тэргүүн хатагтай: Ким Жон Уны ГЭРГИЙН талаар таны мэдэхгүй зүйлс

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хүндээр өвдөж, сэхээн амьдруулах тасагт ”ком”-ын байдалд ухаангүй хэвтэж байна гэх мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Үүний зэрэгцээ хэрэв Ким Жон Ун нас барвал Хойд Солонгос улсыг хэн удирдах вэ гэдэг асуулт тодрон гарах нь мэдээжийн хэрэг. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ”сүүдэрт” амьдарсаар ирсэн Ким Жон Уны гэр бүлийнхний талаар судалжээ.

Түүний эхнэрийг И Сол Жу гэх бөгөөд төрсөн он нь тодорхойгүй ч 1985-1989 оны хооронд төрсөн, өдгөө 30-35 настай хэмээн таамагладаг. И Сол Жу нь сэхээтэн гэр бүлээс гаралтай, түүний ээж нөхөн үржихүйн эмч, аав нь их сургуулийн профессор ажээ. Багаасаа дуулж бүжиглэх авьяастай байсан тэрбээр Хятадад хөгжмийн сургууль төгссөн. Ким Жон Ун И Сол Жу нар 2009 онд нууцаар хуримласан бөгөөд 2012 оныг хүртэл гэрлэлтээ олонд зарласангүй. Гэрлэснээсээ хойш жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд 2010 онд 2017 онд гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Тэдний хүүхдүүдийн хүйс өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн болох Хойд Солонгосын үе үеийн удирдагчид олон эхнэртэй амьдарч, тэднийгээ ”сүүдэрт” байлгасаар ирсэн бол Ким Жон Уны гэргий олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, дэлхийн түвшний уулзалтуудад нөхөртөө ”хань болдгоороо” Хойд Солонгосын хамгийн нээлттэй тэргүүн хатагтай болжээ. Хамгийн анх л гэхэд 2011 онд Ком Жон Илийн оршуулах ёслол дээр олны нүдэнд өртөж байсан юм. 2018 оны дөрөвдүгээр сард нөхрийн хамтаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй хийсэн чyyлга уулзалтад оролцож, Өмнөд Солонгосын тэргүүн хатагтайтай дотносон үерхэх болжээ. Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нарын хөгжмийн сонирхол ижил байсан тул ийнхүү дотно нөхөрлөх болсон гэлцдэг.

2018 оны гуравдугаар сард нөхрийн хамтаар Хятадын ерөнхийлөгч Ши Жинпиньтэй оройн хоол иджээ.

Дэлхийн түвшний уулзалтуудад оролцохдоо Dior, Chanel зэрэг алдартай брэндүүдийн гутал хувцсаар гоёж, басxүү ганган тэргүүн хатагтай гэдгээ харуулаад авжээ. Хойд Солонгосын хэвлэлүүдэд И Сол Жуг Олноо хүндлэгдсэн тэргүүн хатагтай хэмээн бичдэг ажээ. Ким Жон Ун хэрвээ нас барсан тохиолдолд И Сол Жу цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Гэсэн ч тэд 3 хүүхэдтэй, тэдний нэг нь ядаж эр хүйстэй байх ёстой учир дарангуйллын удам тасрахгүй хэмээн Business Insider сэтгүүл онцолжээ.

Эх сурвалж: Zuv.mn