Нүүр хуудас Дэлхий 2100 ОНД ХАМГИЙН ИХ ХҮН АМТАЙ БАЙХ 10 УЛС

2100 ОНД ХАМГИЙН ИХ ХҮН АМТАЙ БАЙХ 10 УЛС

Өнөөдөр бид 7.1 тэрбум хүн амтай байгаа. Тэгвэл 85 жилийн дараа буюу 2100 онд хэдэн тэрбум хүн амтай болох тооцоог гаргажээ. 21-р зууны төгсгөлд дэлхий 11.62 тэрбум хүн амтай болох гэнэ. 2050 онд 9.7 тэрбум хүн амтай байх аж.

Дэлхийн хүн ам НҮБ-ын хүн амын тооллогын товчооны тооцоогоор 2012 оны гуравдугаар сарын 12-нд 7.0 тэрбум болсон байдаг. Харин НҮБ-ын Хүн амын сангийн тусдаа тооцоогоор дээр тоонд 2011 оны 11 сарын 31-нд хүрсэн гэдэг.

НҮБ-ын тооцоогоор Дэлхийн хүн амын ачааллаа дийлэхгүй болжээ. Ялангуяа Ази тив. Өнөөдөр 4.4 тэрбум байгаа Азичууд 2050 оны эцэс гэхэд 5.3 тэрбум хүн амтай болох аж. Харин зууны эцэс гэхэд 4.9 тэрбум болж буурна гэжээ.

Мөн Европын улс орнуудын хүн ам зууны эцэс гэхэд 100.0 саяр хорогдох аж.

“Шинэ оршин суугч”дын хамгийн эрчимтэй өсөлт Африк тивд болно. Зууны эцэс гэхэд Африк тивийн хүн ам одоогийнхоос бараг дөрөв дахин өсч /дэлхийн ний хүн амын тал нь /5.6 тэрбум/ Африк тивд аж төрж байх аж. Дээрх тооцооны магадлалын хувийг эрдэмтэд 80% хэмээж байгаа ажээ.

Ингээд дээрх урьдчилсан судалгааны дүнгээр хамгийн их хүн амтай 10 орныг танилцуулья.

1. Энэтхэг

Өнөөгийн хүн ам – 1.24 тэрбум. Тооцооллоор 2100 оны хүн ам – 1.66 тэрбум. Судалгаагаар Энэтхэг улс 7 жилийн дараа Дэлхийн хамгийн их хүн амтай улс болно. 2022 он гэхэд Энэтхэгт 1.4 тэрбум хүн амьдарч байж гэнэ.

2. Хятад

Өнөөгийн хүн ам – 1.37 тэрбум. Тооцооллоор 2100 оны хүн ам – 1.004 тэрбум. Судалгаагаар Хятад улс 2022 онд Энэтхэгтэй адил хүн амын тоо 1.4 тэрбумд хүрч тэнцэх аж. Харин түүнээс хойш хүн ам буурах гэнэ.

3. Нигери

Өнөөгийн хүн ам – 182.2 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 752 сая. Нигери Африк тивийн хүн амын хамгийн их өндөр өсөлттэй гурван улсыг нэг байх болно. НҮБ-ын Хүн амын салбарын захирал Жон Уилмот хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Нигерийн хүн амын төрөлтийн өсөлт маш өндөр байгаа ба энэ нь 21-р зууны дунд гэхэд Африкийн нийт хүн амын өсөлтөнд хүчтэй жин дарах болно хэмээжээ.

4. АНУ

Өнөөгийн хүн ам – 321.6 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 450 сая.

5. Бүгд найрамдах Конго

Өнөөгийн хүн ам – 77.3 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 389 сая.

6. Пакистан

Өнөөгийн хүн ам – 191.7 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 364 сая.

7. Индонез

Өнөөгийн хүн ам – 255.4 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 314 сая.

8. Танзани

Өнөөгийн хүн ам – 53.5 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 299 сая.

9. Этиоп

Өнөөгийн хүн ам – 90 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 243 сая.

10. Нигер

Өнөөгийн хүн ам – 19.9 сая. Тооцооллоор 2100 оны хүн ам – 209 сая. Дэлхийн хамгийн өндөр хүн амын өсөлттэй /9 дахин/ байх гэнэ.

НҮБ-ын тооцоогоор манай хойд хөршийн хувьд 85 жилийн дараа 146.6 сая /9-р байр/ хүн амаас 111 сая /22-р байранд/ болж бууран хүн амын дутагдалд орох аж.

Манай орны хувьд 3 сая /139-р байр/ хүн амаас дөнгөж 4 сая 487 мянган /130-р байр/ хүн амтай байна хэмээн тооцоолсон байна.

trendy.mn™