Нүүр хуудас Дэлхий Нөхрийнхөө гарт аймшигтайгаар хохирсон ч улам үзэсгэлэнтэй болж чадсан бүсгүй

Нөхрийнхөө гарт аймшигтайгаар хохирсон ч улам үзэсгэлэнтэй болж чадсан бүсгүй

Өмнөд Африкийн уугуул, “Time” сэтгүүлийн зурагчин Жоди Биберийн бүтээл болох 18 настай афган бүсгүй Биби Айшагийн хөрөг бол дэлхийн шилдэг гэрэл зургийн нэг юм.

Хөргийн эзэн Айша бүсгүй ихэнх афган охидын адил 12-тойдоо сүй тавьж, 14 насандаа нөхөрт гарчээ. Аз дутахад, Айшагийн нөхөр хэрээс хэтэрсэн аймшигт нэгэн байсан учир тэрбээр тэсэлгүй төрсөн гэртээ очсон байна.

Харамсалтай нь Талибаны шүүх бүсгүйг нөхөрт нь буцааж, уурласан нөхөр нь хамар, чихийг нь огтолжээ. Үүний дараа бүсгүй орь ганцаараа үлдсэн ч хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр явж байсан сайн дурынхантай учирч, Кабул дахь АНУ-ын ЭСЯ-наас орогнол хүссэн юм.

Улмаар зураг нь сэтгүүлд нийтлэгдсэний дараа гоо сайхны мэс засал хийлгэн урьдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэй болжээ. Тэрбээр одоо АНУ-д амьдарч байгаа аж.

Credit: Time News