Нүүр хуудас Дэлхий Хүүхдүүдийн амь аварсан анчдад улсаас хөлний хумс засах хэрэгсэл бэлэглэжээ

Хүүхдүүдийн амь аварсан анчдад улсаас хөлний хумс засах хэрэгсэл бэлэглэжээ

Оросын Пермь мужийн Чувака тосгоны хоёр анчин ойд төөрсөн хүүхдүүдийг эсэн мэнд олоод төрийн албан тушаалтнуудаас шагналд нь хөлний хумс засах хэрэгсэл хүлээн авчээ.Үүнээс гадна тэдэнд матрешка хүүхэлдэй, шоколад, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, шаазан тавиур, амралтын газрын нэртэй жижиг хайрцаг өгчээ.

“Эхэндээ би ясаа эмчлүүл гээд сувиллын тасалбар өглөө гэж бодсон. Гэтэл зүгээр л сурталчилгааны CD байж таарсан” хэмээн нэг анчин нь хэлсэн байна. Бас нэг анчин нь хумс засах хэрэгслийг ойн амьтдын хумсыг авч гэж бэлэглэсэн бололтой хэмээн хошигножээ. Харин сүүлд нь Хууль тогтоох хурлаас анчдад тус бүр 10 мянган рубль олгохоор болжээ.

10-13 насны хоёр хүү 2018 оны 11 сарын 25-нд Бабичево цэргийн хуучин хэсгийн ойролцоох Култаев суурингаас алга болсон юм. Эхэндээ эцэг эх нь өөрсдөө хайж үзсэн боловч амжилт олоогүй тул сайн дурынхан, мөрдөгчид, бүсийн онцгой байдлын албаныхан эрлийн ажиллагаанд оролцжээ.