Нүүр хуудас Дэлхий Дэлхийн хамгийн ҮНЭТЭЙ хумсны будаг

Дэлхийн хамгийн ҮНЭТЭЙ хумсны будаг

Нэг сая ам.долларын дөрөвний нэгээр маш олон зүйлсийг худалдаж авах боломжтой.

Жишээ нь тансаг орон сууц, тансаг зэрэглэлийн гоёмсог машин ч юм уу үгүй ядахдаа л үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшихэд зориулж болно. Энэ бүхэн дэлхийн хамгийн хумсны будагтай ямар холбоотой юм бол хэмээн та гайхаж байж магадгүй юм. Учир юу вэ гэхээр АНУ-ын Лос Анжелес хотын “Azature” гэх гоёл чимэглэлийн компани 250.000 ам.долларын үнэтэй хумсны будгийг бүтээжээ. Уг хумсны будгийг “Black Diamond King” гэдэг бөгөөд найрлагандаа 267 каратын хар алмазыг агуулж байгаа учраас ийм өндөр үнэтэй юм байна.

Azature” компанийн мэдэгдсэнээр “Хар алмаз бол өөрөө үнэхээр гайхалтай чулуу юм. Тиймээс ч бид яагаад энэ гайхалтай чулууг бүсгүйчүүд хумсандаа ч гэсэн гялалзуулж болохгүй гэж үзсэн юм.” хэмээн мэдээлжээ.

Хэрэв энэ хумсны будаг худалдагдах юм бол өнгөрсөн жил Их Британи улсын Models Own гэх компанийн гаргасан нийт 1118 ширхэг алмазыг шигтгэж чимэглэсэн алтан тагтай, 130.000 ам.долларын үнэтэй “Gold Rush” хэмээх дэлхийн хамгийн үнэтэй хумсны будаг гэх тодотголтой хумсны будгийг түүх болгон үлдээх юм байна.

trendy.mn™