Нүүр хуудас Кино Холливудын киноны ачаар бидний итгэдэг болсон 12 худал зүйл

Холливудын киноны ачаар бидний итгэдэг болсон 12 худал зүйл

Бид бүгд гайхамшигтай зүйлд дуртай. Агааржуулалтын хоолойгоор мөлхөж буй нууц ажилтан, ард нь дэлбэрэлт болж байх үед харахгүйгээр алхаж буй тусгай ажилтан гээд л. Энэ нь үнэндээ киноны найруулагчийн төсөөлөлд байдаг зүйл.

Хэрвээ CCTV-ээс зураг томруулвал та царайг нь харж чадна. CCTV камерууд бага нягтаршилтай байдаг ба зургийг томруулах юм бүрэлзэх болно.

Агааржуулалтын хоолойд амархан нуугдаж болно. Агааржуулалтын хоолой үнэндээ маш нарийхан.

Тэсрэх бөмбөг дэлбэрэх үед тэнгэрт асар том гал харагдах болно. Бөмбөг тэсрэх үед тоос, хагархай зүйлс л агаарт хөглөрөх болно.

Пириана загас хүнийг хормын дотор л иднэ. Үнэндээ Пириананууд аймхай, маш их болгоомжилдог. Приана загасны дайралтанд өртөж үхсэн хүн одоогоор бүртгэгдээгүй байгаа.

Шигддэг элс хүнийг маш хурдан сордог. Шигддэг элс маш нягт их байдаг тул хүн эсвэл амьтныг живүүлж чадахгүй.

Адреналинийг зүрхэнд зөв тарих ёстой. Үнэндээ Адреналинийг венийн судсанд тарих ёстой.

Хэрвээ онгоцны их биед нүх үүсвэл бүх хүн сорогдох болно. Онгоцны бүхээг болон агаарын даралт хэдхэн секундын дотор тогтворжих болно. Үүний дараа зүгээр л чимээ гарах болно.

Хүн халуун лааванд бүрэн живнэ. Лаав бол маш нягт их тул живэх нь боломжгүй юм. Харин хүн гацна.

Солир дэлхийд хүрч, хүссэн үедээ устгах боломжтой. Одон орон судлаачид ойрын 100 жилд манай гаригийг чиглэж болох бүх том солирыг тооцллоор мэдэж байдаг.

Банк болон музейд хадгалаж буй үнэт зүйлсийг харагддаг лазераар хамгаалж байдаг. Лазерын хамгаалалтын системүүд байдаг. Гэхдээ тэдгээр лазерууд нь нүдэнд харагддаггүй.

Машин налуу хэсэг дээр амархан үсрээд газарддаг. Ийм үсрэлт хийсний дараа машины бэхэлгээ эвдэрнэ, эсхүл машин ч эргэж болно.

Буудуулах үед хүн газар унадаг. Хүний амин чухал эрхтнүүдийг оноогүй л бол хэдэн арван метр ч гүйж чадна.

trendy.mn™