Нүүр хуудас Амьтны ертөнц Бяцхан гөлөгнүүдээ галд алдсан нохой 8 гөлөг үрчилжээ

Бяцхан гөлөгнүүдээ галд алдсан нохой 8 гөлөг үрчилжээ

Хоёрдугаар сарын 20-д Орегоны оршин суугч Жессика Вудрафын хашаанд гал гарч төрөөд гурван долоо хоног болж буй бяцхан гөлөгнүүд үрэгджээ.

Галд шатсан долоон гөлөгний эх нохой Дэйзи тэр явдлаас хойш хоол идэхээ больж гал гарсан хашааг сахин сууж, гөлөгнүүдээ санаашрах болжээ. Бяцхан гөлөгнүүдийг аврах арга даанч байгаагүй талаар эзэн Жессика ярьсан юм.

Өдөр бүр төрүүлсэн гөлгөө санан гаслах Дэйзиг өрөвдсөн Жессика фейсбүүк группээс өнчин, төөрсөн гөлөгнүүдийн тухай олж мэджээ. Тэрбээр Лорна Мөрфи гэх эмэгтэйд найман өнчин гөлөг байжээ.

Гөлөгнүүдийн эх Хлоя нэрт нохой таван настай байсан бөгөөд гөлгөө төрүүлээд өөрөө хорвоог орхисон юм. Дэйзи нохой өнчин гөлөгнүүдийг өөрийн төрүүлсэн гөлөг мэт энхрийлэн хайрлаж, асран хамгаалж өмнөх шигээ цовоо байх болсон гэдэг.