Нүүр хуудас Амьтны ертөнц Гайхамшигт сүрдмээр, гоёмсог Дракула тоть

Гайхамшигт сүрдмээр, гоёмсог Дракула тоть

Түүний тас хар хошуу, толгой, сүүл болон хар саарал цээж, улаан өнгийн өднөөс нь харахад Дракула нэрэндээ гайхалтай зохицсон гэмээр. Пешкетийн энэхүү тоть нь ер бусын тод өнгөтэй, үүгээрээ бусад тотиноосоо ялгардаг байна.

Ингээд та бүхэндээ тотины ертөнцийн хамгийн гайхалтай тотины талаарх нийтлэлийг хүргэж байна. Та түүнийг хараад гайхан бишрэнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү Пешкетийн тоть нь Шинэ Гвинейн ууланд амьдардаг. Түүний өнгөнөөс болж Дракула тоть хэмээх хоёр дох нэрийг өгсөн байна. Эрэгчин, эмэгчин нь хоорондоо маш адилхан ба нэг зүйлээр ялгадаг байна. Эмэгчин тоть нь чихнийхээ ард улаан толбогүй байдаг. Дракула тоть нь том биетэй бөгөөд хушуунаасаа сүүлнийхээ төгсгөл хүртэл 45 см урттай. Тэдний хагас халзан толгой нь энэ шувууг улам аймшигтай, нөгөөтэйгүүр сэтгэл татам харагдуулдаг.

Тэд ер бусын гадаад төрхтэйгөөс гадна, өвөрмөц дуу авиа гаргадаг энэ нь хяхтнах, архирах чимээтэй төстэй байдаг. Харамсалтай нь тэд гоёмсог гадаад төрхнөөсөө болж хулгайн анчдын анхааралд их өртөж тоо толгой нь буурч эхэлжээ. Иймээс энэ төрөл зүйлийг хамгаалах, тоо толгойг нь өсгөх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болоод байгаа юм.

Ингээд энэхүү гайхалтай тотины зургуудыг хүргэж байна.