Нүүр хуудас Лайфстайл Таныг гүн нойронд автуулах иогийн дасгалууд

Таныг гүн нойронд автуулах иогийн дасгалууд

Хүн өнгөц нойрондоо зүүдэлж, гүн нойрондоо юуг ч мэдрэхгүй унтаж чаддаг гэнэ. Хэсэгхэн хугацаанд гараа дэрлэж унтчихаад бид сайхан нойроо авчихлаа гэж ярьдаг.

Энэ нь ч үнэн ба тэрхэн хугацаанд бид гүн нойрсож өнгөц унтсанаасаа илүү амарч чаддаг байна. Ер нь хүн хоногт 6,5-7,5 цаг унтаж байх ёстой бөгөөд сонирхолтой мэдээлэл хүргэхэд нойр дутуу байдаг хүмүүс их идэх, таргалах магадлал өндөртэй байдаг гэнэ. Харин орой унтахынхаа өмнө хэсэгхэн хугацааг өөртөө зарцуулж доорх иогийн дасгалуудыг хийж хэвшвэл бие хөших, унтсан ч ядарсан мэт мэдрэмж төрөх байдлаас ангид байж эрүүл, өөртөө итгэлтэй байх үндсийг та өөрөө тавьж чадах юм шүү.

Дасгал 1. Дэрээ нуруун доор байрлуулна

Бэлхүүснээс толгойн орой хүртэлх хэсэгт дэр тань таарч байх хэрэгтэй. Хөлөө өвдгөөр нь нугалж, улаа нийлүүлэн мэлхий байрлалтай болгоно. Энэ дасгал нь таны ходоодыг амрааж сэтгэл санааг тайтгаруулна.

Дасгал 2. Өгзген доороо дэрээ байрлуулна

Хөлөө завилан сууж, гараа толгойны ард авна. Амьсгаа авахдаа хойшоо гэдийнэ, амьсгаагаа гаргахдаа буцаад биеээ хумина. Энэ дасгалыг 5 удаа аажим хийнэ. Нуруу, хүзүүний чилээг гаргаж тайван амрахад туслана.

Дасгал 3. Эвтэйхэн байх үүднээс доороо дэр байрлуулна

Баруун мөрөндөө баруун чихээ хүргэхийг хичээж мөн нөгөө гараа сунгана. Их биерээ хөдлөхгүй байхыг хичээгээрэй. Зүүн талдаа мөн адил хийнэ. Тус бүр 5 удаа хийх ба удаан болгоомжтой хийгээрэй. Хүзүү хөшиж хөөрөхөөс сэргийлнэ.

Дасгал 4. Өгзген доороо дэр байрлуулан хананд хөлөө өргөж наагаад гараа хоёр тийш нь дэлгээрэй.

Энэ дасгалыг хийснээр та тав тухыг мэдрэх ба хамгийн амархан дасгалуудын нэг юм. 5 минутын турш хийгээд амраарай.

Дасгал 5. Өмнөх байрлалаас үргэлжлүүлэн хийх дасгал ба бас л амархан.

Хоёр хөлөө чадахаараа 2 тийш нь тэнийлгэнэ. Таны уян хатан чанарыг сайжруулах ба 1-5 минут хүртэл энэ байрлалд хөлөө бариарай.

Дасгал 6. Дээшээ харж хэвтэн 2 гараа Т хэлбэртэй байрлуулаарай

Өвдгөө нугалж 2 тийш нь ээлжилж аяархан буулгана. Энэ байрлалаар нэг талдаа 1-2 минут хэвтэнэ.

Дасгал 7. Өвдөгөө хоёр тийш нь дэлгэн зурган дээрх шиг доошоо харсан байрлалтай хэвтнэ

Хоёр гараа аль болох сайн суллаж өгөөрэй. Цээжин доороо дэр тавьж амьсгалахад таатай болгоно.