Нүүр хуудас Зөвлөгөө Сэтгэлийн тэнхээтэй хүний хэзээ ч хийддэггүй 13 зүйл

Сэтгэлийн тэнхээтэй хүний хэзээ ч хийддэггүй 13 зүйл

“Биеийн бөхөөр ганцыг сэтгэлийн бөхөөр мянгыг” гэдэг. Хүн хэр зэрэг сэтгэлийн хаттай байгаагаас аливаа бэрхшээл саадыг хүлээж авах, түүнд хандах хандлага нь өөр өөр байдаг байна.

Хүн бүр амьдарч буй орчин тойрныхоо юмс үзэгдлийг өөрийн өнцгөөс хардаг. Тиймдээ ч хүн бүр өөрсдийгөө л хамгийн хүнд байдалд байгаа мэтээр төсөөлж, ямар нэг зүйлээс шантрах нь олонтоо тохиолддог. Гэтэл биднээс хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг, эсвэл бүр хязгаарлагдмал чадамжтай боловч биднээс илүүг хийж бүтээж чадсан хүмүүс бишгүй олон бий. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө зохион бүтээж, зураг зурж, цирк тоглож чаддаг хүмүүс байдаг.

Тэдний хамгийн сайн туслагч нь сэтгэлийн тэнхээ. Бие болон сэтгэцийн эрүүл саруул, эрхтэй бүтэн мөртлөө ажлаас халшран хойш сууж, амьдралыг хүнд бэрх гэж үглэж суудаг хүмүүст чухамдаа сэтгэлийн тэнхээ л дутсан байдаг. Сэтгэлийн тэнхээ нь тэсвэр хатуужил буюу сэтгэлийн хүчийг хэлж байгаа юм. Тиймээс та бүхэн эдгээр зүйлсийг хийддэгүй байж сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.

1. Тэд өөрсдийгөө өрөвдөж цаг алддаггүй.

2. Тэд эрч хүчээ дэмий зарцуулдаггүй.

3. Тэд шинэчлэлт ба өөрчлөлтөөс тойрч зугтдаггүй.

4. Тэд хянахын аргагүй нөхцөлд санаа сэтгэлээ мохоодоггүй.

5. Тэд бүгдэд таалагдах гэж санаа зовдоггүй.

6. Тэд бүрэн тооцоолсон эрсдлийг өөр дээрээ авахаас айдаггүй.

7. Тэд өнгөрсөн амьдралтайгаа зууралддаггүй.

8. Тэд нэг алдааг дахин дахин давтдаггүй.

9. Тэд бусдын амжилтанд атаархдаггүй.

10. Тэд эхний бүтэлгүйтлээс ухарч бууж өгдөггүй.

11. Тэд ганцаардсан ч барьц алддаггүй.

12. Тэд бусдаас албатай юм шиг юуг ч нэхдэггүй.

13. Тэд шууд үр дүнг нэхэж шаарддаггүй.