Нүүр хуудас Зөвлөгөө Мөнгөө хэмнэж, хадгалах хамгийн үр дүнтэй 9 арга

Мөнгөө хэмнэж, хадгалах хамгийн үр дүнтэй 9 арга

Мөнгөө хэмнэж хуримтлал үүсгэх гээд, эсвэл нэг л мэдэхэд хэрэгтэй эсэх нь тодорхойгүй олон зүйлд үрэлгэн буйгаа засах гээд аргаа олохгүй байна уу. Ялангуяа дэлхий нийтээр хөл хорио тогтоож, эдий засгийн хүндрэл үүсээд буй энэ үед хэмнэлт хийх нь хамгийн ухаалаг шийдвэр.

Иймд танд мөнгөө хэмнэх хялбар бөгөөд үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

1. Зорилгоо тодорхойл.

Зарим хүмүүс зөвхөн өнөө маргаашаа хангахын тулд орлого олдог бол зарим нэг нь аялахын тулд мөнгө олдог. Харин та өөрийн санхүүгийн зорилгоо тодорхойлсноор мөнгө олоход илүү хялбар болно.

2. Зарлагын төлөвлөгөө гарга.

Ихэнх хүмүүс орлогоо гурван үндсэн зүйлд зарцуулдаг. Энэ бол хоол, гэр болон тээвэр. Мөн үүнээс гадна өр, зээл, ахуйн зардал болон бусад зардлууд байдаг. Та өөрийн жилийн зарлагын төлөвлөгөөг ангилал тус бүрт гарга.

3. Уруу татаж буй зүйлийг даваад гар.

Дэлгүүрүүд биднийг мөнгө үрэхийн тулд маш олон өгөөш тавьсан байдаг. Хямдралын карт, сайхан үнэр, хямдрал гээд л маш олон арга бий. Хэрэв бид тэдгээр аргуудыг мэдэх юм бол та өөртөө «үгүй» гэж хэлж сурна.

4. Өөрийн санхүүгийн зардлаа хяна.

Хоёр долоо хоногийн турш өөрийн санхүүгийн зардлаа хяна. Ингэснээр та хаана, хэрхэн хэмнэх аргыг олж харах болно.

5. Анх санал болгосон үнийн саналыг бүү зөвшөөр.

Ямарваа нэгэн бүтээгдэхүүний үнийг хямдруулж болдог. Хэрэв та өөр газар бүтээгдэхүүнийг арай хямд харсан бол худалдагчаас хямдрал байгаа эсэхийг асуухаас бүү санаа зов.

6. Дэлгүүр орохоос өмнө интернет дэх үнийг судал.

Өнөө үед хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэлтэй сайтууд олширсон. Тиймээс тэдгээр сайтуудаар орж үнэ, хямдрал зэргийг судлах нь зүйтэй.

7. Цалингаа нэмүүлэх хүсэлт гарга.

Эдийн засгийн хямралтай үед ихэнх хүмүүс ажилтай байгаадаа баяртай байдаг. Гэвч цалин нэмүүлэх хүсэлтэй хүмүүс тэр бүр хүсэлтээ хэлж чаддаггүй. Тиймээс ухаалгаар цалингаа нэмүүлэх хүсэлтээ хэл. Мэдээж та удаан хугацааны турш бүтээлч сайн ажилласан бол шүү дээ.

8. Үгүй гэж хэлэх.

Заримдаа та бусдад туслахаас өмнө өөрийн санхүүгийн аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв та бусдад туслахын тулд өр, зээл авч байгаа бол бусдад эелдгээр тайлбарлаж сур.

9. Энгийн амьдар.

Аливаа зүйл энгийн байхад сайхан байдаг. Тиймээс та ажилдаа дугуйгаар явж, гэрээсээ хоол авж явах нь таны зардлыг гайхалтай хэмнэх юм.