Нүүр хуудас Зөвлөгөө Чиа үрийг өдөр болгон хэрэглэх нь эрүүл мэндэд маш тустай

Чиа үрийг өдөр болгон хэрэглэх нь эрүүл мэндэд маш тустай

Чиа үрийг хамгийн анх эртний Ацтек болон Маяачууд нээж хэрэглэж байсан боловч орчин үед буюу ойрын хэдэн жилүүдэд л үүнийг Хамгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлж хэрэглэж эхлээд байгаа билээ. Энэ нь өчүүхэн жижиг үр боловч маш их тэжээллэг олон төрлийн бодисоор баялаг байдаг гэнэ. Ингээд тус үрийг хэрэглэхийн 10 ашигтай талуудыг та бүхэндээ хүргэж байна.

1. Яс бэхжүүлдэг

Чиа үр нь ясны бүтэц болон эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Ялангуяа кальци агуулсан олон төрлийн эрдэс бодисоор баялаг юм. Ойролцоогоор 25мг чиа үрэнд 157мг кальци агуулагддаг бөгөөд энэ нь 100 мл сүү ууснаас ч илүү ашигтай.

2. Шүдийг эрүүл байлгана

Чиа үрэнд их хэмжээний кальци агууллагддаг учраас бүх төрлийн ясны сийрэгжилт болон шүдний өвчлөлөөс таныг аварна гэсэн үг.

3. Чихрийн шижин өвчин тусах магадлалыг бууруулдаг

Бүрэн боловсорч чадаагүй өөх тос, эслэг, уураг зэрэг нь бүгд цусан дахь сахарын хэмжээнд шууд нөлөөлөл үзүүлж байдаг гэнэ. Харин Чиа үр үүнийг зохицуулах шилдэг чадвартай байдаг. АНУ – н Хөдөө аж ахуйн яамны зүгээс чихрийн шижин өвчинтэй тэмцэх хамгийн шилдэг хүнс бол Чиа үр гэдгийг аль хэдийн зарлаад байгаа гэнэ шүү.

4. Хоол боловсруулах тогтолцоог сайжруулна

Чиа үр нь эслэгээр тун баялаг бөгөөд энэ нь ходоодонд шингэж чадахгүй байгаа бүхэл хэсгүүдийг задалж ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хүний биеийн хоол боловсруулах тогтолцоо эрүүлждэг байна.

5. Бодисын солилцоог идэвхжүүлдэг

Чиа үр нь B витаминаар баялаг учраас метаболизмыг хурдасгахад чухал нөлөөг үзүүлдэг. Түүгээр ч барахгүй омега 6-р баялаг учраас хүний бие махьбодид илүүдэл жан хасахад тун чиг чухал үүрэгтэй.

6. Нойрыг сайжруулна

Сертанонин, мелатонин хэмэх хоёр даавар нь хүнийг тайван унтуулахад маш чухал үүрэгтэй байдаг. Тухайн хоёрын аль нэг нь дутагдахад л хүн нойргүйтэж бүрэн нойртой унтаж чадахгүй байдаг гэнэ. Харин тус хоёр дааврыг үүсгэдэг чухал бодис нь чиа үрэнд агуулагддаг гэнэ.

7. Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна

Өмнөх зөвлөгөөнүүд дээр мөн адил энэ талаар бид дурьдаад өнгөрсөн. Чиа үрэнд омега 3 болон 6 агуулагддаг учраас цусан дахь холестриныг бууруулж, цусны даралтыг багасгаж өгдөг. Тиймээс өдөр бүр хэрэглэж хэвших хэрэгтэй шүү.

8. Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Хэзээ ч хамаагүй ядарч сульдаад аргаа барж байна уу? Хэрэв тийм бол та чиа үрийг өдөр бүр хэрэглэж хэвших хэрэгтэй. Учир нь чиа үрэнд дархлааны чухал витамин болон В витамин, төмөр, магни зэрэг байдаг нь таны хувьд сэргээш л гэсэн үг юм шүү дээ.

9. Хөгшрөлтийг удаашруулна

Чиа үр нь дан ганц В витамин гэлтгүй мөн Е витаминаар баялаг бөгөөд энэ нь арьсны хөгшрөлтийг удаашруулж таныг үргэлж залуу харагдуулах ид шидтэй юм шүү дээ. Мөн Тархин дахь цусан хангамжийг сайжруулснаар таныг хөгшрөлтөөс хамгаалах болно.

10. Жин хасахад чухал нөлөөтэй

Ер нь ихэнх хүмүүсийн хувьд Чиа үрийг жин хасах зорилгоор л ашигладаг. Ер нь чиа үр нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн болон хоол боловсруулалтыг сайжруулдаг нь хүний биен дэх удсан өтгөнийг гадагшлуулж хор болохоос сэргийлж гуалиг байдлыг хангахад тусалдаг. Мөн тус үр нь маш өег учраас хүний өлсөх мэдрэмжийг 3 дахин бууруулдаг байна. Гэхдээ дан ганц үүнийг хэрэглэж хүссэн жиндээ хүрнэ гэж байхгүй. Тиймээс үүний хажуугаар өөр тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж байх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: Brightside.me™