Нүүр хуудас Зөвлөгөө Идэх дур хүслээ барьж хоолоо багасгах 6 арга

Идэх дур хүслээ барьж хоолоо багасгах 6 арга

Өдөрт идэх хоолны тоо хэмжээгээр төлөвлөөрэй. Энэхүү төлөвлөснөөс гуравны хоёрыг нь оройн хоолноос өмнө идэж дууссан байх ёстой.

Оройн хоолыг аль болох эрт ид. Оройтуулах тусам л та илүү өлсөх болно. Хэрэв унтахыг өмнө заавал идэх зуршилтай бол хамгийн илчлэг багатай зууш бэлдэнэ. Орой шүдээ угаасан хүний хувьд ам цэвэрхэн, ариутгагдсан ба өглөө болтол хоол хүлээж авах ажил хаалттай гэсэн дохиог эзэндээ өгч байдаг.

1. Дандаа ширээний ард сууж хооллох ба хоолондоо л анхаарна. Энэ үед ном унших юм уу зурагт үзэж болохгүй.

2. Удаан зажла. Хоол орж ирлээ гэдгийг мэдрэхийг тулд ходоодонд чамгүй хугацаа хэрэгтэй байдаг. Харин та зажлахгүй залгиад байвал ходоод мэдрэх хооронд ихийг идэх аюултай.

3. Тэвчээр алдахаас сэргийл. Орой ажил тарснаас хойш нарийн боовны дэлгүүр зэргээс аль болох холуур яв.

4. Хэрэв зурагт үзээд идмээр хүсэл төрдөг бол оройн цагаар зурагт үзэхгүй байх хэрэгтэй. Энэ үед юм индүүдэх, дасгал хийх зэргээр өөрийгөө саатуулна.

5. Хэрэв стрэссээс болон их иддэг бол гадаа гарч алхах, дасгал хийх, усанд орох зэрэг өөр аргаар стрэссээ тайлна.

6. Аль болох эрт унт. Тэгж чадвал тогоо хавиар эргэлдэхгүй болно. Дутуу нойртой хүний идэх хүслийг хариуцдаг грелин дааврын хэмжээ маш өндөр байдаг байна.

Та шөнө хоол идэх үү?

Судалгаанаас үзвэл илүүдэл жинтэй хүмүүсийн 20 хувь нь шөнө хэтрүүлж иддэг зуршилтай ажээ. Энэ хүмүүс бол голдуу сэтгэл хөдлөлд орсон хүмүүс байдаг. Ер нь сэтгэл гутралтай хүн өдөр тун бага идэж харин хоолныхоо 80 хувийг үдэш орой авдаг нь тогтоогдсон билээ. Тэд шөнө дундын үед тогоотой хоол руугаа дахин дайрч их иддэг байна. Гэтэл шөнө их идсэн хүн өглөө үүндээ гэмшиж тун бага иддэг.