Нүүр хуудас Дэлхий Эксийнхээ утсан дахь нvцгэн зургаа устгахаар гэрт нь шөнө нууцаар оржээ

Эксийнхээ утсан дахь нvцгэн зургаа устгахаар гэрт нь шөнө нууцаар оржээ

Австралийн Сидней хотын ТВ-ийн продюссер Жэйн Хокинг найз залуугаасаа салжээ. Гэхдээ хамтдаа байхдаа аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөсөн гэнэ. Бас дүрсгүйтэж явжээ. Ингэж явахдаа нэгэн удаа нү цгэн цээжнийхээ зургийг найз залуудаа илгээсэн аж. Харин салсаны дараа уг зургийг экс нь цахимаар тараах бий гэхээс ихэд айж болгоомжилох болжээ. Ингээд тун эрсдэлтэй алхам хийсэн тухайгаа цахим хуудсандаа бичсэн байна.

Бид салахад найз залуу маань тун дурамжхан хоцорсон, мөн гар утсанд нь миний нүцгэн хехний зураг байсан зэрэг нь намайг болгоомжилоход хүргэсэн. Салсандаа өширхөж уг зургийг ашиглан х орлож магадгүй гэхээс айгаад байсан юм. Тэгээд шөнө дөлөөр гэрт нь очиж цонхоор нь орсон. Экс маань нам унтаж байсан. Харанхуйд тэмтчин явж гар утсыг нь олж шалгахад нөгөө зураг байсанд тэр дор нь устгаад сэмхэн гарч явсан.

Эрчүүд салсаны дараа элдэв муухай ааш гаргадагийг Жэйн сайн мэддэг. Залуус дотно харьцаатай байсан бүсгүйчүүдийнхээ н үцгэн зургийг бусдад үзүүлж олны доог тохуу болгож байхыг олонтоо харсан аж.

Миний хeхний зургийг бааранд баахан залуус гар дамжуулан үзээд хeхрeлдeж байх бүрэн магадлалтай байсан. Би бүсгүйчүүдийг найз залуусдаа элдэв янзын өөрийнхөө зургаа битгий явуул гэж хэлэхгүй. Гэхдээ ямар нэгэн таагүй зүйл гарахад бэлтгэлтэй л байх хэрэгтэй.

Кинсийн их сургуулийн судалгааны баг 18-74 насны 5805 хүнээс санал асуулга авахад 23 хувь нь дотно хүмүүсийнхээ нү цгэн зургийг бусдад үзүүлдэг гэжээ.