Нүүр хуудас Зөвлөгөө Байшингийнхаа дотоод заслыг шинэлэг түвшинд хүргэх 17 өөрчлөлт

Байшингийнхаа дотоод заслыг шинэлэг түвшинд хүргэх 17 өөрчлөлт

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар хүрээлэн буй орчиноо өөрчлөх нь хүмүүст өдөр тутмын амьдралаа зохицуулах, бэрхшээлийг даван туулах, ертөнцийг өөр өнцгөөс харахад нөлөөлдөг гэж үздэг. Амьдарч буй орчиноо өөрчилснөөр хүмүүсийн сэтгэл санаа сэргэдэг бөгөөд илүү эерэг хандлагатай болдог байна. Хэрвээ та сэтгэл санаагаар унаж сэргэх шаардлагатай бол эргэн тойрныхоо зүйлсийг өөрчлөөд үзээрэй.

1. Цагаан будаг, байгалийн мод нь өглөө бүр кофе уух таатай орчиныг бүрдүүлдэг.

2. Цэцэг, гэрэл, үүдний дэвсгэр маш гэгээлэг харагддаг

3. Хэрвээ зай багатай өрөөг цагаан өнгөөр будвал илүү саруулхан том харагдах болно. Таны харж байгаачлан шалны өнгө, үсэгнүүд, тавиур зэрэг нь гайхалтай зохицож жижигхэн орон зайг үнэхээр тав тухтай болгожээ.

4. Гал тогооны өрөөний шүүгээг нээлттэй тавиураар сольчихбол таны гал тогоо илүү цэлгэр болох болно. Бас цагаан өнгө нь маш цэвэрхэн чамин байдлыг нэмж өгнө .

5. Битүү шүүгээнүүдээс илүүтэйгээр нээлттэй тавиурууд нь орон зайг өргөн, гэгээлэг харагдуулдаг. Хананы гүн өнгө нь өрөөний чимэглэлийн төгс суурь болдог. Мөн цонхоор нар шууд тусдаггүй бол хөшиггүй байх нь илүү тохиромжтой.

6. Дахин хэлэхэд цагаан өнгө ямар ч орон зайг урьдынхаасаа цэлгэр, гайхалтай үзэмжтэй харагдуулдаг.

7. Энэ бол дээврийн өрөөний төгс шийдэл. Одоо энэ өрөө яг л тансаг зэрэглэлийн орон сууц шиг харагдах болно.

8. Хуучирсан загвартай хоолны өрөөг хэрхэн орчин үеийн гал тогооны өрөө болгон хувиргахыг эндээс харж болно. Энэ өрөөн дэх ханын өнгөлөг зураг шилэн болон шилэн хундаганууд хамгийн ихээр анхаарал татаж байна.

9. Заримдаа 2 жижиг биш нэг том өрөө байх нь илүү дээр. Ханын өнгийг мөн л цагаан өнгөөр сольж түүнд тохирох гүн өнгөөр тоосгыг будвал өрөө илүү сонирхолтой өнгөлөг харагдах болно.

10. Заримдаа гал тогоогоо өөрчилье гэвэл хөгөгчөө өөрчилөхөд л хангалттай байдаг. Мөн л цагаан өнгө чухал үүрэгтэй.

Нэмэлт:

Аливаа зүйл маш энгийн зүйлээс эхэлдэг. Хэрэв та том өөрчлөлт хийхийг хүсэж байна байгаа бол жижиг зүйлээсэхлэх хэрэгтэй. Жишээлбэл: Халбага сэрээгээ ийм өнгөлөг зүйлээр чимэглэж эсвэл бүр сольж болох юм. Ингэснээр өдөр бүр хоолоо идэхэд чинь эерэг сэтгэгдэл төрнө гэдэгт итгэлтэй байна.