Нүүр хуудас Зөвлөгөө Алкохол ууснаар урьд нь сурсан мэдээллээ илүү сайн санадаг

Алкохол ууснаар урьд нь сурсан мэдээллээ илүү сайн санадаг

Алкохол ууснаар урьд нь сурсан мэдээллээ илүү сайн санадаг тухай шинэ судалгаа хийжээ. Эксетер их сургуулийн судалгаанд оролцсон 88 хүнд эхлээд үг цээжлэх даалгавар өгчээ. Дараа нь тэднийг хоёр бүлэгт хувааж, дуртай хэмжээгээрээ уух эсвэл огт уухгүй байх сонголт өгсөн байна.

Маргааш нь тэдэнд адилхан даалгавар өгөхөд алкохол уусан хүмүүс цээжилсэн үгээ илүү санаж байв. Судлаачид гэхдээ алкохол хүний санамж, сэтгэхгүй ба биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг сөрөг нөлөөг мартахгүй байхыг анхааруулжээ.

Судлаач Целиа Морган Тэр “Энэ нөлөөний шалтгааныг бүрэн ойлгоогүй ч алкохол шинэ мэдээлэл сурахад саад хийснээр, тархинд саяхан сурсан мэдээллүүдийг урт хугацааны санамжинд оруулах илүү нөөцтэй болдог.” гэжээ. Судалгаанд 18-53 настай 31 эрэгтэй, 57 эмэгтэй оролцжээ.