Нүүр хуудас Амьтны ертөнц Гудманд хаягдсан өрөвдөлтэй муур нэгэн айлын үүдэнд суугаад аврал эржээ

Гудманд хаягдсан өрөвдөлтэй муур нэгэн айлын үүдэнд суугаад аврал эржээ

Энэ бол эзэндээ хаягдаж гудманд гарсан нэгэн муурны тухай юм. Амьдрал түүний бяцхан биед нь багтахааргүй том ачаа үүрүүлсэн учир түүний хийж чадах ганц л зүйл хаалга тогших, тусламж хүсэх байлаа.

Нэгэн эмэгтэй арын хашаанаасаа хачин чимээ гарахыг сонсжээ. Тэр ямар нэгэн зүйл байгаа эсэхийг шалгахаар очтол маш ихээр даарч чичирсэн бяцхан үслэг амьтан хаалганы үүдэнд өрөвдөлтэй гэгч нь сууж байлаа..

Эмэгтэй түүний зургийг авч Un Chat à la Fois гэх муур хамгаалах нийгэмлэгийн ажилтан Мари Симардтай холбогджээ.

Мари Смард: “Түүнийг харахад миний зүрх зүсэгдэх шиг болсон. Тиймээс малын эмч дээр аваачих хэрэгтэй.” гэсэн байна.

Тэр малын эмч дээр очиж үзлэг, цусны шинжилгээ, рентген шинжилгээ хийлгэжээ. Тэрбээр Narnia кинон дээрх арслангийн нэрээр муураа Аслан хэмээн нэрлэсэн гэнэ.

“Бид түүнийг төөрсөн байх гэж бодож байна, яагаад гэвэл тэр гудамжны муур гэхэд маш хөөрхөн, эрх байсан. Магадгүй тэр нилээн удаан хоолгүй, гудманд хоног төөрүүлсэн байх. Эзэд нь маш хариуцлагагүй юм. Тэд нартай холбогдох гээд мууранд ямар нэгэн мэдээлэл бүхий хүзүүвч байгаа эсэхийг шалгасан ч юу ч олсонгүй.” гэж түүнийг олсон бүсгүй хэлжээ.

“Аслангийн шүд нь муудсан, хөлдсөн, хазуулсан шарх (биеийн хаа нэг газар цус алдаж байсан), бөөс, өт, чихрийн шижин, арьсны харшилтай байсан. Цусны үйл ажиллагаа нь маш муу байсан тул хэд хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон. Түүний нүд болон шүдэнд нь мэс засал хийсэн. Үүний дараа биеийн байдал нь тогтворжсон. Магадгүй тэр үед яаралтай түүний авраагүй бол тэр амьдрахгүй байсан.” гэж эмнэлэгийхэн мэдээллэсэн.

Аслан түүний тусламжийг хүссэн хүмүүст үнэхээр их талархаж байлаа. Симард: Тэр эмнэлэгийн ажилчдад маш сайхан ханддаг байсан бөгөөд ажилчидийн хайр, халамж түүний эрүүл мэндэд асар их тусалсан.

Тэр одоо Клео, Жасмин гэсэн 2 мууртай найзууд болсон. Гэхдээ Жасмин харамсалтайгаар тэнгэрт хальсан.

Аслан чихрийн шижин өвчнөөс болж тусгай хоолны дэглэм барьдаг ч эмчилгээний хоолондаа маш дуртай. Тэр бол маш эрх муур. Тэрээр гадаа амьдралаа мартсан, гадуур гарах гэж оролддоггүй. Тэр дэрэн дээр унтах дуртай, хүнийг тэврэх дуртай. Тэр одоо сайн эзэнтэй болсон.

Амьтад ч гэсэн хүнийг хайрладаг..