Нүүр хуудас Дэлхий Aрхи зарах эрхээ алдахгүй гэсэн дэлгүүрийн эзэн айхтар заль гаргажээ

Aрхи зарах эрхээ алдахгүй гэсэн дэлгүүрийн эзэн айхтар заль гаргажээ

Indiatimes.com-д мэдээлснээр а рхи зарах эрхээ алдахгүй гэсэн дэлгүүрийн эзэн хуулийн заалтын эсрэг айхтар заль хэрэглэж бизнесээ аварч чаджээ. Керал мужийн хууль тогтоогчид а рхины эсрэг ээлжит тэмцлээ хийж нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, гэр хороололоос 500 метрийн дотор а рхи со гтууруулах ундаа зарах, үйлчилэхийг хо ригложээ.

Шинэ хуулиас болж зам талбайн дагуух болон орон сууцны хорооллын дунд байдаг олон дэлгүүр, ба ар а рхи зарах эрхээ хасуулсан байна. Харин орон сууцны хорооллын дунд орших энэхүү дэлгүүрийн эзэн айхтар арга бодож олжээ. Түүний дэлгүүр нь хоёр хажуугийн айлаас ердөө 200 хүрэхгүй метрийн зайд байсанд тэрээр иймэрхүү төөрдөг байшингийн хашаа шиг хашаа хийн гудам гарган зайг нь сунгажээ.

Ингэснээр дэлгүүр нь хоёр талын сууцнаас 520 метрийн зайд “алслагдсан” байна. Орон нутгийн түшмэд өөрсдөө ирж хэмжилт хийж үзсэн ч хуулийн хо ригт багтахгүй нь тогтоогдсон тул ийнхүү а рхи зарах эрхээ хадгалж үлдэж чаджээ.