Нүүр хуудас Дэлхий Шoрoнгийн хoригдлоос кино од болсон Денни Трехогийн амьдрал

Шoрoнгийн хoригдлоос кино од болсон Денни Трехогийн амьдрал

Калифорнид өссөн Трехо өсвөр насандаа х ар т амхи м ансууруулах бодис хэрэглэдэг байсан бөгөөд 1960-аад онд зэ всэгт д ээрэм, ха р та мхины хэргээр шоронд олон жилийг өнгөрөөсөн түүхтэй. Амьдралдаа хэд хэдэн удаа алдаж үзсэн тэрээр бүх зүйл дуусаагүй болохыг ойлгож, зөв амьдрахыг хүссэн талаар өөрийн амьдралыг өгүүлэх баримтат кинондоо харуулдаг.

Х ар та мхи ман сууруулах бодист д онтсон бусад хүмүүст тусалж, зөвлөгөө өгөх болсноор түүний урлагийн карьер нээгджээ. Энэ ажлынхаа нөлөөгөөр Трехо 1980-аад оны үед кино зураг авалтад татагдан орсон байна. Үүнээс хойш тэрээр хувь хүний амжилтын хэмжүүр бол шагнал өргөмжлөлийн тоо бус, сайхан мэдрэмж гэж үзэж “сайн” зүйл хийхээр хичээх болсон гэнэ.

Тэрээр 2017 оноос эхлэн Лос Анжелес хотод таконы ресторан ажиллуулж байгаа ажээ.

Үзэсгэлэнт бүсгүй Надиа Ли (Nadia Lee)-тэй хамтрах фото моделийн саналаас татгалзаагүй тэрээр өдгөө 76 настай. Энэ зураг авалт бүсгүйн карьерийн чухал үйл явдлуудын нэг болсон гэж Надиа Ли metalmagazine-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.