Нүүр хуудас Дэлхий Сильвестр Сталлоне мөнгөгүй үедээ 40 доллараар зарсан хайртай нохойгоо эргүүлж авсан түүх

Сильвестр Сталлоне мөнгөгүй үедээ 40 доллараар зарсан хайртай нохойгоо эргүүлж авсан түүх

Алдарт жүжигчин, өдгөө 70 гарсан Сильвестр Сталлоне хайртай нохой Баткусынхээ түүхийг цахимаар хуваалцсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Олон жилийн өмнө хэний ч танил бус, нэр алдаргүй бас мөнгөгүй байхдаа мастиф үүлдрийн Баткус гэдэг нохойтой байжээ. Түүний өгүүлснээр хэдийгээр тулааны нохой гэгддэг ч тулааны нохойн зангүй, зөөлөн эелдэг бас хязгааргүй үнэнч дөрвөн хөлт анд нь байсан гэнэ.

26 насандаа би маш ядуу байлаа. Тартагдаа тулах ч үе олонтоо тохиолдсон. Тэр үед би уртаашаа хоёрхон өмдтэй, ханзархай ганцхан гуталтай, хүсэл мөрөөдөл маань нарнаас ч цаана байгаа мэт бодогддог байсан. Гэхдээ надад Баткус сайн анд байсан. Миний хошигнолд хөөрдөг, миний зан аяыг шууд дагадаг, намайг байгаагаар минь хайрладаг тийм л нөхөр байсан. Та одоо нусны алчуураа бэлдээрэй. Цаашаа бүр сонирхолтой болно.

Бид хоёр хоюулаа өлөн, туранхай, галт тэрэгний буудал, метрогоор хоног төөрүүлж явдаг байв.

Сүүлдээ байдал бүр хүндэрч андаа хооллож ч чадахгүй болсон үед арга буюу түүнийгээ 7-Eleven гэдэг дэлгүүрийн дэргэд 40 доллароор зарж нүгэл хийсэн, найзаасаа урвасан.

Гэтэл удалгүй нэг сайхан өдөр би Рокки кино зохиолоо зарж хайрт найзыгаа буцааж худалдан авах мөнгөтэй болох нь тэр.

Гэсэн ч нохойг минь худалдаж авсан өөдгүй амьтан намайг мөнгөтэй болсоныг шиншлээд мэдчихэж… Баткусыг маань 15 мянган доллароор зарна гэдэг юм байна. Гэхдээ тэр ийм үнэ хүрэх нохой мөн байсан даа. Тэд 1981 онд хүртэл хамт байжээ. Ү хэхээсээ өмнө Баткус эзнийхээ тоглосон хоёр ч кинонд дүрээ мөнхжүүлсэн.