Нүүр хуудас Дэлхий Таргандаа гутран гол руу үсэрсэн бүсгүй тарганаасаа болж живэлгүй амьд гарчээ

Таргандаа гутран гол руу үсэрсэн бүсгүй тарганаасаа болж живэлгүй амьд гарчээ

Өмнөд Хятадын Гаундун мужид гайхмаар явдал болсон тухай орон нутгийн Nanfang Daily сонинд мэдээлжээ. Тус мужийн томоохон голын нэг болох Zhongshan луу хэт таргандаа гутран а миа х орлох гэж үсэрсэн бүсгүй илүүдэл жингээсээ болж усанд живэлгүй хөвж явсныг нутгийн загасчид аварчээ. Бүсгүй гүүрэн дээрээс гол руу үсэрсэн гэнэ. Гэсэн ч хачирхалтай тохиолдлоор живээгүй байна. Түүний хэдий махлаг ч өргөн хэлбэртэй, зөөлөн махтай бие нь ус руу оролгүй харин ч урсгал даган хөвж гарчээ. Хамгийн эхэнд тааралдсан загасчид аврах гэтэл бүсгүй татгалзсан тул хүчээр аврах ажиллагаанд оржээ.

Гэтэл загасчдын хөнгөн завь илүүдэл жинтэй эмэгтэйг аврахад дэндүү хөнгөдөж бас багадсан гэнэ.

Иймд хөвж яваа бүсгүйг загасчны урт модон дэгээгээр дэгээдэн завиндаа ойртуулан хэсэг хөвжээ.

Удалгүй аврагчдын моторт том завь татаж гаргажээ.