Нүүр хуудас Дэлхий 9 жил 9 сар эзнээ хүлээсэн Хачико нохойн ховор гэрэл зургуудаас

9 жил 9 сар эзнээ хүлээсэн Хачико нохойн ховор гэрэл зургуудаас

Хачико нохойны талаар уран сайхны кино сэдэвлэж хийсэн кино, баримтат кино, зохиолууд гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээллүүдийг бид үзэж бас уншиж байсан билээ. Тэгвэл бид энэ удаад Японы хамгийн алдартай нохой болсон Хачикогийн тун ховор гэрэл зургуудаас та бүхэндээ хүргэж байна.

Хачико нохой нь 1923 оны 11-р сарын 10нд Японы Акитагийн Одате фэрмд төрсөн юм. Түүнийг 1924 онд их сургуулийн профессор Хидэсабуро Уэно дөнгөж жаахан гөлөг байхад нь өөртөө авч тэжээж эхэлсэн гэдэг. Тэрээр эзнийгээ өглөө болгон галт тэргэнд суулгаж өгөөд орой бүр буцаж ирэхэд нь тосож 2 жилийг өнгөрөөсөн юм. Гэтэл нэг л өдөр түүний эзэн нь сургууль руу ажилдаа яваад зүрхний өвчнөөр бурхан болсноор түүний түүх эхэлсэн билээ.

Хэдий тэрээр эзэн нь үгүй болсон ч гэлээ үлдсэн амьдралынхаа туршид эзнээ галт тэрэгний буудал дээр хүлээж өнгөрүүлсэн бөгөөд энэ нь түүнийг ийм их алдартай болгосон байна. Ингээд түүний тун ховор гэрэл зургуудаас үзнэ үү.

Хачикогийн хамгийн сүүлчийн зураг бөгөөд 1935 оны 3-р сарын 8ны өдөр Шибуяагийн ойролцоо газраас түүнийг олсон байна. Түүнийг тойроод хуучин эзнийх нь хамаатан садан болон найз нөхөд нь байна.

1935 он. Хачико нохой судлал явагдаж байгаа байдал.

Түүнийг өнгөрснөөс 1 жилийн дараа хүндэтгэл үзүүлж буй хүмүүс

Түүний үнэнч шударга нөхөрлөл тэр гайхалтай сэтгэлийг илэрхийлж хүндэтгэн барьсан хөшөө.

trendy.mn™