Нүүр хуудас Дэлхий 14 жил угаагчаар ажиллаад алдартай рестораны хувь эзэмшигч болжээ

14 жил угаагчаар ажиллаад алдартай рестораны хувь эзэмшигч болжээ

Дани даяар алдаршиж улмаар Европд сүлжээ ресторанаа нээж байгаа Копенгагений нэрт Noma зоогийн газрын хоёр үүсгэн байгуулагчын нэг болох ахлах тогооч Рене Редуц гуравдагч хувь эзэмшигчтэй болсноо цахим хуудсаараа зарлажээ. Тэр нь зоогийн газарт 14 жилийн турш сав угаагчаар тасралтгүй ажиллаж байгаа 64 настай гана хижээл эр Али Сонко гэнэ.

Гана эр ажиллах хугацаандаа Noma-д зүрх сэтгэлээ бүрэн зориулж жинхэнэ үлгэр дууриал, төгс ажиллагааны бодит жишээ болж иржээ.

Иймд хоёр үүсгэн байгуулагч нь гана сав угаагчаа зоогийн газрынхаа гуравдагч хувь эзэмшигч болгосон байна.