Нүүр хуудас Зөвлөгөө Япон бүсгүйчүүдийн залуухан харагддаг 10 нууц

Япон бүсгүйчүүдийн залуухан харагддаг 10 нууц

Япон бүсгүйчүүдийн нэг алдартай шинж нь наснаасаа хэд дахин залуухан харагддаг явдал юм. Зарим гэр бүлийн зурагнаас харахад заримдаа ээж, охин хоёрийг ялгах хэцүү байдагшүүдээ. Үүнийг уур амьсгал, генээс хамааралтай гэж бодож байсан бол яг ч тийм биш юм. Үнэндээ үүнийг уншаад та ч бас уншаад ийм үр дүнд хүрч чадна гэвэл итгэх үү? Ингээд trendy та бүхэндээ мөнхийн залуу болгох нууцийг задлахаар шийдлээ.

1. Будаагаа усанд дэвтээгээд нүүрээ угаагаарай

Будаа нь витамин, эрдэс бодис, антиоксидантаар баяжмал бөгөөд арьсыг хөгшрөлтөөс хамгаалж, тайвшуулдаг. Япон бүсгүйчүүд болож гарвал үс болон нүүрээ байнга ингэж угаадаг. Гэртээ амрах үедээ дарсан будааны усаа бэлтгэж тавиад яаарсан үедээ угаагаад гараарай.

Бэлтгэх арга:

– Хагас аяга цагаан будааг хэд хэдэн удаа усаар угаана.

– Дээрээс нь 2 аяга ус нэмээд 15 минут дэвтээнэ.

– Үүний дараа будаагаа хутгаад, 1-2 өдөр өрөөний температурт байлгана.

– Ингээд будаанаас чинь исгэлэн үнэр үнэртэж байвал бэлэн болсон гэсэн үг. Одоо үүн дээрээ 1-2 аяга ус хийж шингэлсний дараа нүүр болон үсээ угааж болно. Харин үлдсэн усаа хөргөчинд хадгалж болно.

2.Нүүрээ гараа угаахын оронд нүүр угаагч парлон ашиглаарай

Бидний ихэнх нь гараараа нүүрээ угаадаг. Угаас бага байхад ингээд сурчихсан болохоор буруутгах аргагүй юмдаа. Гараараа угаах нь нүүрний арьсыг гэмтээх, бактерийг бүрэн цэвэрлэх боложгүй болхоор Япончууд зориулалтын парлон ашигладаг байна.

3. Далайн байцаагаар нүүрэндээ маск тавиарай

Далайн байцаа үнэхээр эрүүл мэндэд тустай бөгөөд эрүүл хооллолтын нэг хэсэг юм. Гэхдээ Япончууд хоолноос гадна үүнийг нүүрээ толигор болгож ашиглахаа мэддэг.

Заавар: Олив тосыг бүлээн устай хутгаж, аяганы дөрөвний нэг хэмжээтэй далайн байцааны нунтагтай өтгөртөл нь холино. Ингээд бэлэн болсон бол нүүр болон хүзүүндээ түрхэж 15 минутын дараа усаар зайлаарай. Дээрх зураг шиг энгийн далайн байцааг ч норгоон нүүрэнтэй тавьж болношүү.

4. Хоолны дэглэмийг сайн баримтал

Бид юу хүссэнээ хамаагүй иддэг нь нууц биш юм. Япон хүмүүс харин биднээс ялгаатай нь ямар зүйлээ хэр хэмжээтэй идэх вэ гэдэгтээ үргэлж хяналт тавьдаг.

Их идэж болох зүйл: Загас, хүнсний ногоо, далайн байцаа, ногоон цай, жимс, шар буурцагны бүтээгдэхүүн /мисо/

Хяналттай идэх зүйл: Амьтны гаралтай бүтээгдэхүүн

Бага хэмжээгээр идэх зүйл: элсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн

5. Коллагенээ өндөр байлгахыг хичээх

Коллаген нь бидний арьсны чухал бүтцийг бүрдүүлж өгдөг бөгөөд үүнийг алдах юм бол арьс хөгширдөг. Японд та үүний агууламжтай эм, чихэр, ундаа гэх мэт бүх төрлийн бэлдмэлийг авах боломжтой. Хэрвээ эдгээрийг авах боломжгүй бол байгалийн аргаар хадгалах арга байдаг. Ясны шөл, загас, тахиа, өндөгний цагаан, исгэлэн жимс зэргийг хүнсэндээ нэмж хэрэглээрэй.

6. Камелын тостой арьс арчилгааны бүтээгдэхүүн

Камела болон цубаки нь Японы хамгийн алдартай цэцэгс юм. Япон бүсгүйчүүд үүнээс гаргаж авсан бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг бөгөөд арьсны гүн давхрага хүртэл нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна тосны хүчил, витамин, антиоксидантаар баялаг юм. Эдгээр нь бидний арьсыг гадны нөлөөнөөс хамгаалж илүү зөөлөн болгодог.

7. Саун, халуун усанд арьсаа байнга норгох

Япончууд халуун ваннд эсвэл Онсен гэх үндэсний халуун рашаанд орох дуртай. Усанд орохыг эмчилгээний журмаар ашигладаг. Халуун уснаас хүний биед эрдэс бодис шингэж, арьсыг тайвшруулж залуу сайхан харагдуулна. Эсвэл гэрийн халуун усанд тогтмол орж болно. Ингэснээр үрэвслийг бууруулж, нойрны дуршилыг сайжруулдаг.

8. Ногоон цай тогтмол ууж, нүүрэндээ маск болгож түрхээрэй

Японп байвал хүссэн хүсээгүй хангалттай ногоон цай уух байх. Антиоксидантаар баялаг энэхүү цайг байнга уухаас гадна үүгээр нүүрний маск тавиарай. Арьсаны үрчлээ арилгаж, чангалахаас гадна, нүхийг агшааж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй.

9. Нүүрэндээ энгийн массаж хийгээрэй

Япончууд нүүрээ угаахаас гадна гараараа массаж хйидэг. Энэхүү массажаа тогтмол хийснээр хэдэн хоногт гайхалтай үр дүнд хүрдэг бөгөөд маш түгээмэл дэлгэрч байгаа арга болсон. Та ч бас дээрх зураасын дагуу аль нэг дасгалыг нь туршаад үзээрэй.

Дасгалаа хийхээсээ өмнө:

– Массажны тос эсвэл lotion түрхээрэй.

– Хэтэрхий хурлан хүчтэй үрж болохгүй.

10. Нарнаас үргэлж хамгаалах ёстой

Япон бүсгүйчүүд аль болох нарнаас зайлсхийдэг. Хэт ягаан туяаны гэрэл бидний арьсыг гэмтээж, хөгшрөлтийг хурдасгаж, арьсан дээр толбо үүсгэдэг. Тиймээс гадагшаа гарах гэж байгаа бол насны тос түрхээрэй.

Эдгээр зөвлөмжөөс алийг нь хэрэгжүүлэхийг хүсч байна. Та бүхэн ч гэсэн өөрсдийн хэрэглэдэг арга байдаг бол хуваалцаарай.

trendy.mn™