Нүүр хуудас Дэлхий Дэлхийн топ-компаниудын шинэ жилээр ажилтнуудаа ямар ямар бэлэг өгсөн бэ?

Дэлхийн топ-компаниудын шинэ жилээр ажилтнуудаа ямар ямар бэлэг өгсөн бэ?

Apple

Өнгөрсөн оны шинэ жилээр ажилтнууддаа urBeats чихэвч өгсөн бол энэ жил компаний эмблэмийг маш өвөрмөц хэлбэрээр бичсэн футболк өгчээ.

Microsoft

Энэ жилийн бэлэг нь “Би үүнийг хийсэн” гэсэн бичигтэй тоглоомын приставк Xbox One гэнэ. Бичгийн тухайд приставкыг компаний ажилтнууд зөвхөн өөрсөддөө зориулан үйлдвэрлэсэн гэнэ.

Ferrari

Энэ жил тусгайлан бэлэг өгөөгүй. Харин ажилчдынхаа 12-р сарын цалин дээр таван мянган евро нэмж өгчээ. Тус компни нийт 2850 ажиллагсадтай.

Тинькофф Банк

Банкны үүсгэн байгуулагчид банк байгуулагдахаас эхлэн тогтвор суурьшилтай үнэнч ажиллаж байгаа найман ажилтандаа BMW 5 машин бэлэглэжээ. Бусдад нь мөнгөн шагнал өгсөн.

BuzzFeed

Эмнэлэгийн энэ компани бүх ажиллагсаддаа Apple Watch гэдэг ухаалаг цаг бэлэглэжээ. Гайхалтай нь энэ цаг ирэх 2-р сард худалдаанд гарах гэнэ.

Oracle

Программ хангамжийн энэ компани ажилтнууддаа сүүлийн есөн жилийн турш эрүүл хүнс бэлтгэдэг Harry & David брэндийн тусгай зэрэглэлийн хоолны цуглуулгыг бэлэглэж байгаа гэнэ.

Hilcorp Energy

Нефть олборлолтын энэ компани өнгөрсөн жил 1381 ажилтан тус бүрдээ 100 мянган долларын бонус бэлэглэсэн. Энэ жил бэлгэнд компаниас өгч байгаа 50 мянган долларын үнэтэй машин авах эсвэл 35 мянган доллар авах гэсэн хоёр сонголттой байжээ.

Cards Against Humanity

Энэхүү хөзрийн тоглоомын компани энэ жилийн баяраар сонгож авсан хятад оёдлын үйлдвэрийн ажилчдыг баярлуулахаар шийдсэн. Cards Against Humanity нь бүх ажилчдад нь долоо хоногийн амралт олгохыг хүссэн ч энэ нь Хятадын хөдөлмөрийн хуулиар боломжгүй гэжээ. Хариуд нь ухаалаг арга олж үйлдвэрийг нь долоо хоногийн турш ажилчид болон техниктэй нь түрээсэлж аваад оёдолчдыг нь юу ч оёхгүй байсан ч болно гэжээ.

Masterbulit

Гэр ахуйн техинк үйлдвэрлэдэг энэ компани бүх ажилчдаа Walt Disney World-д дөрөв хоног аялуулжээ. Нийтдээ 150 гаруй хүнтэй гэнэ.

Google

Энэ жил ажилтнуудаа тун өвөрмөцөөр баярлуулжээ. Компани ажилтнуудынхаа нэрийн өмнөөс тэдний хүссэн буяны болон хүмүүнлэгийн ажилд нь хандив өгсөн байна. Ажилтнуудыхаа гаргаж өгсөн жагсаалтын дагуу нэг хүний 10 мянган доллар хандивыг Сирийн дайнд нэрвэгдгэсэд, Африкийн өлсгөлөнд автагсад болон Амаконкын ширэнгэн ойг хамгаалах зэрэгт хандивласан нь нийтдээ 12 сая доллар болжээ.