Нүүр хуудас Лайфстайл Ердөө наймхан настай ч 2 метрийн өндөртөй гоц хүү

Ердөө наймхан настай ч 2 метрийн өндөртөй гоц хүү

Энэтхэгт амьдардаг Каран Синг хүү дөнгөж найман настай ч хэдийнэ хоёр метр өндөртэй болжээ. Тэрбээр анх эхээс төрөхдөө л дэлхийн хамгийн том хүүхэд болж байсан бол өдгөө Украины нэрт боксчин Владимир Кличкотой ижил өндөртэй болоод байгаа аж.

Энэтхэгийн Меерут хотод амьдардаг түүний ээж нь Энэтхэгийн хамгийн өндөр эмэгтэй бөгөөд сагсан бөмбөгийн тамирчин 33 настай Шветлана 219 см өндөртэй юм. Түүний эцэг 41 настай Санжай ч мөн хоёр метр өндөртэй гэнэ.

Гайхалтай нь түүний бие бялдар, эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө илэрдэггүй гэнэ. Гэр бүлийнхэн нь хүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовниж, сар бүр шинжилгээ өгдөг ч хариу нь эерэг гардаг байна. Хүүгийн эцэг Санжай “Каран тэсвэр хатуужилтай, бие бялдарын хувьд сөрөг гэхээр зүйл байхгүй. Тэр бусад хүүхдүүд шиг л эрч хүчтэй” гэж ярьжээ.

Каранд өдгөө таарах хувцас олдохгүй болсон гэнэ. Гурван настайдаа л 10 настай хүүхдэд таарах хувцас өмсдөг байсан энэтхэг хүүд өдгөө 46 размерийн аварга гутал л таардаг байна.