Нүүр хуудас Лайфстайл Өөрийгөө нохой мэт боддог Хачирхалтай эмэгтэй

Өөрийгөө нохой мэт боддог Хачирхалтай эмэгтэй

АНУ-ын Питтсбург хотноо амьдардаг 50 настай Гэри Мэтьюс гэгч нь өөрийгөө нохой мэт санаж нохойн хүзүүвч зүүхээс эхлээд нохойн хоол идэж, нохойн үүрэнд унтахаас гадна нохой шиг хуцдаг нэгэн гэнэ.

Өөрийн нэрийг Бүүмер хэмээн өөрчилж нохой шиг амьдрах болсон тэрбээр Диснейн “101 Dalmatians”, “The Shaggy Dog” зэрэг хүүхэлдэйн киног үзсэнээс хойш өөрийгөө нохойтой зүйрлэж эхэлсэн бөгөөд хамгийн дуртай нохойн хоол нь “Pedigree” брэндийнх байдаг тухайгаа “ABC News.com” сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр өдөр бүр нохойн хоол иддэггүй аж. Харин ганцаардвал өөрийн хийсэн нохойн үүрэндээ унтдаг гэнэ.

Мэдээллийн технологийн техникчээр ажиллаж байсан түүнийг харахад амьдjалын ийм хэв маягийг сонгохоор хүн гэдэгт хэн ч эргэлзмээр сайхан хүн байсан бөгөөд эцэг эх нь тэнгэрт халихдаа багагүй өв хөрөнгө үлдээсэн нь ийнхүү сэтгэл амар амьдрах үндэс болдог байна. Гэригийн хамаатны нэг эгч нь Калифорнид амьдардаг ч түүнийг солиотой хэмээн үзэж огт уулздаггүй гэнэ. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр өөртэйгөө ижил сэтгэхүйтэй өхөөрдөм эм “амьтныг” хайж байгаагаа нийтэд дэлгэжээ.