Нүүр хуудас Сонирхолтой Биедээ электрон төхөөрөмж суулгасан хүмүүс

Биедээ электрон төхөөрөмж суулгасан хүмүүс

Чамаас хэдэн мянган км-ийн зайд газар хөдлөлт болж байгааг мэдрэхийг хүсч байна уу? Эсвэл хаалга чинь ямар ч түлхүүргүйгээр нээгдэх эсвэл утгаараа биендээ санах ойтой болмоор байна уу? Зарим хүмүүс аль хэдийнээ эдгээр зүйлийг хэрэгжүүлсэн байна.

Нил Харбисон

Нил Харбисон нь төрөлхийн өнгө ялгадгүй. Энэ нь 33 мянган хүнд 1 тохиох маш ховор өвчин юм. Нил ертөнцийг хар цагаан өнгөөр хардаг. Түүнд хүүхэд байхаасаа л сургуульдаа унтлагын эсвэл хэт тод өнгийн хувцас өмсөж ирээд ангийнхан нь түүнийг шоолох үе байв. Одоо Нил өөрийгөө киборг хүн гэж нэрлэдэг. Учир нь Нил гавлын ясандаа тусгай төхөөрөмж суулгажээ. Энэ нь өөр өөр өнгө уншиж, тодорхой дуу авиа болгон хувиргадаг. Энэ төхөөрөмжийг Eyeborg гэдэг бөгөөд зайны хүчээр ажилладаг. Энэ бол цахим нүдний сүүлчийн загвар юм.

Мүүн Рибас

Мүүн Рибас бол бүжигчин, бүжиг дэглээч бөгөөд өөрийн биеэр туршилт хийдэг. Тэрээр гартаа дэлхийг хамарсан газар хөдлөлтийн идэвхжилийг хэмжих тусгай чипийг суулгажээ. Хаа нэг газар хөдлөлт болоход түүнд чичиргээ мэдрэгддэг. Мүүн хэлэхдээ энэ нь түүнд бүжиглэх онгодыг нэмэгдүүлэхэд тусалдаг гэжээ. Тэрбээр Cyborg сангийн үүсгэн байгуулагч бөгөөд хүмүүсийг киборг болгон хувиргах санааг сурталчилж, протез, суулгац бүхий хүмүүст тусалдаг гэнэ.

Тим Кэннон

Тим Кэнноныг биохакер гэж нэрлэдэг. Залуу эр биеийнхээ температур, цусны даралтыг хэмжигч компьютерийн чип арьсныхаа доор оёжээ. Хэрэв түүнд хүнд хэцүү өдөр байсан бол түүнийг гэртээ буцаж ирэхэд тусгай програм ажиллаж байшингийн гэрэлтүүлгийг багасгаж, баннд ус тосох зэрэг үйлдэл гүйцэтгэдэг гэнэ. Тим нь хүмүүсийг киборг болгон хувиргадаг төхөөрөмжүүдийг боловсруулдаг Grindhouse Wetware компанийг үүсгэн байгуулжээ. Ихэнх тохиолдолд гэрэлтүүлсэн силикон суулгацыг зөвхөн гоо сайханы үүднээс арьс дээр хийдэг боловч Тим ирээдүйд ийм төхөөрөмж илүү нарийн төвөгтэй, жишээлбэл, цусан дахь глюкозын түвшин, энэ нь зүрхний шигдээсийг хурдан таньж, хүний амь насыг аврах боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.

Жерри Жалава

Хельсинкийн иргэн Жерри Жалава ослын улмаас хурууныхаа нэг хэсгийг алджээ. Үүний үр дүнд тэрээр өөртөө флаш диск суулгажээ. Жерри үүндээ сэтгэл хангалуун байгдаг гэнэ.

Роб Спенс

9 настайдаа Канадын Роб Спенс гэмтэл авч нэг нүднээсээ салжээ. Роб том болж, найруулагч болсон бөгөөд видео камерын тусламжтайгаар ер бусын нүдний протез хийхээр шийджээ. Прототип дээр биохакерын инженерүүдийн баг ажиллаж хиймэл нүдний анхны хувилбарыг бүтээв. Түүний нүдний ард утас, бяцхан камер байрладаг. Роб өөрийгөө Айборг гэж нэрлэдэг.

Амал Граффстра

Зохион бүтээгч биохакер Амал Граффстра хоёр гартаа RFID чип суулгасан байна. Ийм чип нь хаалгыг нэг дараад онгойлгож, нууц үг оруулахгүйгээр компьютерээ асааж, электрон хэтэвчний мэдээллийг хадгалах, холбоо барихгүйгээр төлбөр хийх боломжийг бий болгодог. Амалын хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээл бол арьсан доорх чип юм. Тэрээр Dangerous Things компанийг үүсгэн байгуулжээ. Түүний хэлснээр чип нь био нийцтэй шилэн капсул дотор байрлуулсан бөгөөд тарилга нь өөрөө вакцин шиг ямар ч аюулгүй гэнэ.

trendy.mn™