Нүүр хуудас Дэлхий Өнгө ялгадаггүй залуу төрсөн өдрөөрөө зориулалтын шил бэлгэнд авч юмсыг анх удаа...

Өнгө ялгадаггүй залуу төрсөн өдрөөрөө зориулалтын шил бэлгэнд авч юмсыг анх удаа өнгөтөөр харжээ

Маккинли Эрвес төрөлхийн өнгөний сохор буюу өнгө ялгадаггүй эмгэгтэй бөгөөд 22 насных нь төрсөн өдрөөр найзууд нь түүнд өнгө ялгах зориулалтын нүдний шил бэлгэнд өгчээ.

Тэрээр нүдний шилийг зүүгээд эргэн тойрноо анх удаа бодит өнгөөр харан хэрхэн баярлаж буй бичлэг олны анхаарлыг татаад байгаа аж. Твиттерт нийтлэгдсэн түүний бичлэгт 182 мянган хүн зүрх дарж, эерэг сэтгэгдлээр дүүрчээ.

Эрвес “Би бүр хэлэх үггүй болсон. Би ийм нүдний шилтэй болохыг хүсдэг байсан. Гэхдээ тэдэнд хэзээ ч энэ талаар дурсаж байгаагүй ч найзууд маань өөрсдийн санаачилгаараа нүдний шил бэлэглэсэн нь үнэхээр сайхан санагдлаа. Энэ бол миний амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг. Амьдралыг минь бараг өөрчиллөө” гэжээ.

Colorblind буюу зарим өнгийг ялгаж хардаггүй эмгэгтэй хүмүүс цөөнгүй бий. Судалгаагаар эрчүүдийн 8 хувь буюу 12 эрэгтэй тутмын нэг нь, эмэгтэйчүүдийн 0,5 хувь буюу 200 эмэгтэй тутмын нэг нь өнгөний сохор байдаг ажээ.