Нүүр хуудас Дэлхий Алдарт боксчин Мэнни Пакьяао нутгийнхаа ядууст 1000 байшин барьж өгчээ

Алдарт боксчин Мэнни Пакьяао нутгийнхаа ядууст 1000 байшин барьж өгчээ

Алдарт боксчин Мэнни Пакьяао багадаа өдрийн хоолны аяга цагаан будаа ч олдохгүй тийм ядуу амьдралтай байснаа нуудаггүй. Түүний төрсөн нутаг болох Сарангани мужийн Танго сууринд одоо ч амьдрал сайжраагүй гэнэ. Мэргэжлийн боксын найман удаагийн аварга болсон тэрээр алдар хүндийн оргилд хүрсэн ч нутаг нэгтнүүдээ мартсангүй. Хоёр жилийн өмнө эхлүүлсэн Танго суурингийн ядуу өрхүүдийг орон сууцжуулах төсөл нь өдгөө дуусаж байгаа гэнэ.

Мэнни Пакьяаогийн санаачилга хөрөнгөөр санхүүжүүлэгдэж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд “Пакман Виллаж” гэдэг 1000 орон сууц баригджээ.

Алдарт бокчныг Филиппинд Пакман гэж дууддаг. Бага орлоготой хүмүүсд зориулагдсан энэ орон сууцны хороолол нь дулаан сантехникийн хамгийн орчин үеийн шийдэлтэй агаад үнэ төлбөргүй шилжигдэх гэнэ.

Байр бүрд хоёр гэр бүл амьдрах аж.